Мария Грация Кьюригийн Dior-т зориулсан анхны сурталчилгаа
Сурталчилгааг зурагчин Бриджит Лакомб хариуцлаа
Дизайнер Мария Грация Кьюригийн францын загварын ордонд зориулсан анхны цуглуулгын сурталчилгаа саяхан нийтлэгдлээ. Зурагчин Бриджит Лакомбын хариуцсан сурталчилгаанд ихэр модель Рут ба Мэй Белл нар гол дүр гүйцэтгэсэн байна.
"Миний хувьд сурталчилгааны зураг авалтыг эмэгтэй зурагчин хариуцах нь маш чухал байсан. Би эмэгтэйлэг байдлыг төрөл бүрийн өнцгөөс харуулахыг хүсдэг. Харин Лакомб бол загвар өмсөгчдийн гаргах төрөл бүрийн харцыг алдалгүй барьж чаддаг цөөн зурагчдын нэг юм. Бид хамтдаа эмэгтэйлэг байдлын шинэ, орчин үеийн төрхийг сурталчилгаандаа буулгаж чадсан" хэмээн Мария Грация Кьюри хавар-зун 2017 улирлын сурталчилгааны талаар ярьлаа.