Met Gala 2018: Улаан хивсний зочид
Сахиусан тэнгэрүүд, загалмайн бэлгэ тэмдгээр хамгаалагдсан одууд, алтан өнгөөр гялтганах тэнгэрлэг биес
Өнөөдөр Нью-Йорк хотын цагаар тавдугаар сарын эхний даваа гараг тохиож байна. Тэгэхээр уламжлал ёсны дагуу энэ өдөр Метрополитен урлагийн музейн Хувцасны институт жил бүрийн Met Gala үдэшлэгээ зохион байгуулж, яг энэ мөчид улаан хивсний ёслол явагдаж байна. Энэ жилийн үдэшлэгийн сэдвээр "Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" сонгогдсон бөгөөд үдшийн хөтлөгчдөөр Рианна, Амаль Клуни, Донателла Версаче, Анна Винтур болон Стивен ба Кристин Шварцман нар ажиллаж байгаа билээ.
Харин улаан хивсний зочдын хувьд Селена Гомезоос эхлээд Сара Жессика Паркер, Кэти Перри, Ким Кардашьян хүртэлх дэлхийн хэмжээний бүхий л алдартнууд нэг доор хуран цугларч, шашин шүтлэгтэй шууд холбоотой гоёмсог даашинз ба хослолуудаар гоёсон харагдлаа. Загалмайн чимэглэл, алтлаг уран хатгамал, сахиусан тэнгэрээс санаа авсан деталиуд гээд энэ жилийн улаан хивс биднийг огтхон ч уйдаасангүй ээ.