Хайх

Met Gala дээрх загварын хямрал: Зочдод яагаад бүтээлч санаа алга байна вэ?

Met Gala дээрх загварын хямрал: Зочдод яагаад бүтээлч санаа алга байна вэ?

Үдшийн хамгийн оновчтой сонголтыг хэн хийсэн, мөн хэн орчин үеийн концепцыг харуулж чадсан бэ?

Text: Олеся Ива Buro.Mongolia


Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд Met Gala үдэшлэг загварын гүн хямралд ороод байна. Уг арга хэмжээний улаан хивсэн дээгүүр алхах алдартнуудын зураг хүмүүст бүтээлч санаа өгөх биш, харин эсрэгээрээ олон нийтийн дунд хошигнол үүсгээд байна. Ингээд харахад бид жил бүрийн өдийд Met Gala үдэшлэг гэхээсээ илүү үүнтэй холбоотой хошин "меме"-нүүдийг тэсэн ядан хүлээдэг болжээ.

2017 оны Met Gala үдэшлэгийн сэдвээр Comme des Garçons брэндийн үүсгэн байгуулагч Рей Кавакубогийн уран бүтээлүүд сонгогдсон юм. Ийм ч учраас арга хэмжээнд хүрэлцэн ирэх зочдын хувцаслалт үзэгчид ба загварын мэргэжилтнүүд дунд өндөр хүлээлт үүсгээд байлаа. Энэ удаад алдартнууд абстракт санааны мөн чанарыг хэрхэн ойлгодгоо харуулах хүндхэн даалгавартай тулгарсан. Тэд уламжлалт тачаангуй байдлыг үгүйсгэсэн Comme des Garçons брэндийн авангард хэв маягийг өөрсдийнхөөрөө илэрхийлэх шаардлагатай болсон юм.

Кавакубо бол "deconstruction" буюу бүрэн гүйцэд дуусаагүй, боловсруулаагүй элементүүдийг ашиглан бүхэл зүйлийг задалсан мэт харагдах авангард дизайныг хамгийн чадамгай урладаг цөөн дизайнеруудын нэг юм. Түүний ихэнх бүтээлүүд загварын ертөнцөд урьд өмнө нь хэзээ ч үзэгдэж байгаагүй, шинэлэг шийдэлтэй байдаг. Дизайнер ханцуйгүй, бэлхүүсгүй, ямар нэгэн хайчилбаргүй, түүгээр ч барахгүй бүр уламжлалт материал ороогүй хувцаснууд бүтээдэг. Кавакубо тухайлбал намар-өвөл 2017 цуглуулга дээр ажиллахдаа зөвхөн аж ахуйн материал ашиглаж, мөн 1997 оны Body Meets Dress, Dress Meets Body цуглуулгыг урлахдаа гүдгэр бүтэцтэй хэлбэр дүрснүүдийг нийлүүлснээр хувцас бий болгосон туршлагатай байдаг.

Рей Кавакубогийн талаар бичихдээ загварын хэвлэлүүд түүнийг "хувцас биш, харин орчин үеийн урлагийн музейд тавигдаж болох жинхэнэ урлагийн объект" бүтээдэг хэмээн тодорхойлох дуртай. Гэхдээ хамгийн гол онцлох зүйл нь хатагтай Кавакубо бол урлаг ба арилжааны салбарыг нэгтгэж чадсан гоц авьяастан юм. Дизайнер футболка, оймс, сүрчиг, түрийвч гэх мэт энгийн зүйлсээс ашиг олж, нарийн ажиллагаа бүхий ховор дизайны ачаар алдар нэрээ баталгаажуулдаг. Түүний үүсгэн байгуулсан Comme des Garçons брэнд өнөөдөр дэлхийн өнцөг бүрд танигдсан, жилд 280 сая долларын ашиг олдог томоохон эзэнт гүрэн болон хувирчээ.

Met Gala дээрх загварын хямрал: Зочдод яагаад бүтээлч санаа алга байна вэ? (фото 1)

Body Meets Dress, Dress Meets Body (1997) цуглуулгын загварууд 



Источник: https://www.buro247.ru/fashion/expert/2-may-2017-met-gala-v-polnom-krizise-pochemu-u-gos.htmlПройдитесь бегло по ДНК Comme des Garçons и вы увидите, что стоило ждать от гостей Met Gala 2017: черного цвета, новых форм, приемов деконструкции, панк-рока, бугров и дыр. Но все это - старая концептуальность. И кто ее выбрал - проиграл. Концептуальность, как ее видела Кавакубо, - «одежда, которой не существовало ранее». Это постъядерная мода. Это идеи из 80-х и 90-х годов, когда соцети, искусственный интеллект и нейросети существовали только на бумаге, а политическая и экономическая расстановка сил в мире была иной.

Comme des Garçons брэндийн ДНХ-г бүрэн гүйцэд ойлгоогүй, ердөө л өнгөцхөн судалгаа хийсэн хүн Met Gala 2017 үдэшлэг дээр брэндийг тодорхойлох хамгийн хялбар шийдлүүдийг сонгох магадлалтай байлаа. Тэр хар өнгө, этгээд хэлбэр дүрс, "deconstruction" аргачлал, панк-рок хэв маяг, цоолбортой элемент зэргийг онцолсноор арга хэмжээний шаардлагад "хангалттай нийцнэ" гэж үзэх төлөвтэй байв. Гэхдээ харамсалтай нь энэ бүгд нь хуучин концепц юм. Ийм зэргийн концепц сонгосон хүн шууд л ялагдал хүлээнэ. Кавакубогийн ертөнцөд абстракт концепц гэдэг нь "урьд өмнө нь оршин тогтнож байгаагүй шинэ хувцас"-ыг нэрлэнэ. Энэ нь сүйрлийн дараах загвар бөгөөд олон нийтийн сүлжээ ба хиймэл оюун ухаан хөгжөөгүй байсан 1980 ба 90-ээд онуудын өвөрмөц санаанууд юм.

Орчин үеийн хувцасны концепц өмсөж болохуйц, удаан эдэлгээтэй эд зүйлсэд оршиж байна. Амархан хослуулж болох хувцас одоо цагт үнэлэгдэж байна. Шинэ үеийн концепц юуны түрүүнд биед эвтэйхэн ба ашиглахад хялбар гэх мэт амьдралд ойр шинж чанаруудыг өөртөө агуулах учиртай. Өөрөөр хэлбэл яг л Wi-Fi-р цэнэглэж болох Iphone утас шиг бүх талаараа ухаалаг байх хэрэгтэй. Орчин үеийн хувцас хамгийн гол нь урлаг, тухайн хүний үзэл бодол, зорилго, эрүүл мэнд ба өдөр тутмын ая тухыг хүндлэх ёстой юм.

Рей Кавакубогийн мөн чанарыг бас нэгэн аргачлалаар илэрхийлэх боломжтой байдаг. Тэр бол хиросима-шик буюу гар доорх материал ашиглан бүхэл бүтэн түүх ба стиль бүтээх явдал юм.

Met Gala дээрх загварын хямрал: Зочдод яагаад бүтээлч санаа алга байна вэ? (фото 2)

Анна Кливленд, Рианна

Энэ бүгдээс дүгнэхэд Рианна, Трэйси Эллис ба Фаррелл Уильямсын эхнэр Хелен Ласичан нарын сонголт үдшийн хамгийн оновчтой нь байсан харагдлаа. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт зочдын зөвхөн цөөн хэд нь л Comme des Garçons брэндийн хувцас сонгосон нь тун хачирхалтай байлаа. Сонгосон хүмүүс нь хүртэл тийм ч зөв төрх бүрдүүлж чадаагүй нь үнэхээр харамсалтай санагдлаа. Бидний үзэж буйгаар зөвхөн Анна Кливленд, Стелла Теннант ба дуучин Рианна нар загварын ордны жинхэнэ мөн чанарыг өөрийн хэв маягт тохируулан илэрхийлж чадсан байлаа.

Ерөнхийдөө ихэнх хүмүүс хэцүү хэлбэр дүрс ба ойлгомжгүй эсгүүрийн төлөө мөнгө төлөхийг хүсдэггүй. Тиймээс Comme des Garçons брэнд хүртэл дизайнер Гоша Рубчинскийд хөрөнгө оруулж, "deconstruction" загваруудаараа алдаршсан Hood by Air марк үүд хаалгаа барихад бэлдэж, харин авангард дизайнерууд Назир Мажар ба KTZ нар санхүүгийн гүн хямралд ороод байна.

Бүхэлд нь харахад Met Gala үдэшлэг дээрх эмэгтэйчүүдийн загвар дахин нэг удаа бүтэлгүйтлээ. Нийт хүрэлцэн ирсэн зочдын тал нь хагас гэрэлтэх торон материалаар өөрийгөө ороож, олигархын эхнэр эсвэл Дисней гүнжийн төрхийг бүрдүүлсэн байлаа. Харин бусад нь орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, цавуулаггүй хоолны дэглэм ба өөгүй төгс галбираа харуулах зорилгоор "нүцгэн" трендийн дагуу хувцаслалаа. Үүнд La Perla-гийн торон дотуур хувцсаа гайхуулсан Кендалл Женнер болон хагас гэрэлтэх тирко өмссөн Белла Хадид нар хамрагдаж байгаа юм. Улаан хивсээ андуурсан бусад алдартнуудын дунд өдөн куртка сонгосон Соланж орно. Сүүлийн үед загварын ертөнцөд ноёрхож буй 2000-аад оны моодыг онцлохыг хүссэн тэрээр цаг ба орчноо буруу сонгосон байлаа. Мөн мэдээж хэрэг зарим хүмүүсийн айдсыг төрүүлсэн дуучин Кэти Перри Maison Margiela Artisanal брэндийн улаан тюль нөмөрснөөр хэтэрхий их хичээл зүтгэл гаргасан харагдлаа.

 

Met Gala дээрх загварын хямрал: Зочдод яагаад бүтээлч санаа алга байна вэ? (фото 3)

Кара Делевинь, Грейс Херцель

Ерөнхийдөө хошин "меме"-нүүдийн гол дүр болсон Met Gala-гийн эмэгтэйчүүд хэнийг ч гайхшруулж чадсангүй. Тэдний сонгосон хамгийн гоёмсог, хамгийн ганган даашинз хүртэл хүмүүст уйтгартай санагдаж байлаа. Бүхэлдээ нэвт гэрэлтэх даашинзууд мөн шинэлэг уур амьсгал огтхон ч авчирсангүй. Харин энэ дундаас уламжлалт хэмжээ хязгаарыг эвдсэн зарим хүмүүс Met Gala дээр жинхэнэ амжилт олсон юм. Хуссан үсээ мөнгөлөг будгаар бүрхсэн Кара Делевинь үүний хамгийн тод жишээ болно. Мөн Dior-ын кутюр хувцас өмссөн хэрнээ Comme des Garçons брэндийн этгээд нүүр будалтыг хэрэгжүүлсэн загвар өмсөгч Грейс Харцель бусдаас онцгойрч байсан юм.

Харин үдшийн сэдвийг гарамгай хэрэгжүүлж чадаагүй ч, орчин үеийн үзэсгэлэнтэй төрх бүтээж чадсан цөөн алдартнуудыг дурдвал үүнд Calvin Klein by Raf Simons цуглуулгын өдтэй загвар сонгосон Жулианна Мур, Dolce & Gabbana-гийн аварга том хормойтой даашинзаар гоёсон Зендея, мөр ил гаргасан энгийн даашинз өмссөн Даутцен Крус нар багтана.

Met Gala дээрх загварын хямрал: Зочдод яагаад бүтээлч санаа алга байна вэ? (фото 4)

Зендая, Даутцен Крус

Гэхдээ Met Gala 2017 үдэшлэгийн зочдод бүхэлд нь муу дүн өгч болохгүй. Эмэгтэйчүүд алдаа гаргасан хэдий ч, эрчүүд жинхэнэ үдшийн баатруудаар тодорсон юм. Тухайлбал «Лагерь аэроклуба москита» бичигтэй шар футболка өмссөн Виржил Абло орчин үеийн хувцаслалтын төгс илэрхийлэл болсон байлаа. Түүний сонгосон футболканы дизайныг Comme des Garçons брэндийн шавь Жунья Ватанабе урлаж байсан онцлогтой юм. Мөн Louis Vuitton-ы хар өмсгөл сонгож, гартаа өөрийн жинхэнэ үсийг барьсан Жейден Смит болон Calvin Klein брэндийн хар жийнсэн өмд ба цамцаар гоёсон ASAP Rocky нар арга хэмжээнд орчин үеийн уур амьсгал нэмж чадлаа.


Met Gala дээрх загварын хямрал: Зочдод яагаад бүтээлч санаа алга байна вэ? (фото 5)

ASAP Rocky, Жейден Смит, Фрэнк Оушен & Виржил Абло

Тэгэхээр яагаад эрчүүд эмэгтэйчүүдээс илүү оновчтой сонголт хийсэн гэж? Хэтэрхий гоёмсог даашинзтай гүнж биш, харин өөрийн дүр төрхөөрөө юу ч илэрхийлээгүй энгийн нэгэн Рей Кавакубогийн хэв маягт илүү нийцнэ. The Independent сэтгүүлд өгсөн 1995 оны ярилцлагадаа дизайнер "ямар ч утга байхгүй байдал нь миний хувьд илүү гүнзгий утгатай" хэмээн мэдэгдсэн байдаг. Мөн The New York Times-ын мэргэжилтнүүдийн бичиж байсанчлан "Бусад дизайнерууд хэрхэн үзэсгэлэнтэй харагдахыг зааж байх үед, Рей хэрхэн гоо үзэсгэлэнг олж харахыг заадаг байсан" юм.

цааш үзэх