Хайх

Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт

Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт

Text: Buro.Mongolia


Гинжин чимэглэлтэй маникюр, Шупетт муурын нүдний цэнхэр өнгө, хар тууз, мөнгөлөг нүүр будалтаар Карл Лагерфельдын зохион байгуулж байсан дийлэнх загварын шоунууд тодорхойлогддог. Мөн тэрээр моделиудынхаа үсний засалтыг нүсэр бөгөөд өнгөлөг байхад ихэд анхаардаг байсан. Тухайлбал Карлын 1992 онд Chanel брэндийн хавар-зун цуглуулгын үеэр танилцуулсан нойтон эффекттэй пикси стиль, 1994 онд толилуулсан хип-хоп урсгалаас сэдэвлэсэн хөвсгөр үс, цаашлаад 1999 онд туршиж эхэлсэн панк стиль, мөн 2000-аад онд хийдэг байсан олон төрлийн хавчаар, зүүсгэлээр чимэглэсэн өнгөлөг засалтууд үүний баталгаа болно. Тэгвэл Met Gala 2023 үдэшлэг дээр хэн, ямар гоо сайхны төрх бүрдүүлж Карл Лагерфельдэд хүндэтгэл үзүүлэв?

Юун түрүүнд Карлын хайрлаж, биширч явдаг байсан модель Кара Делевинь түүний цасан цагаан үсийг хар өнгийн смоки будалттай хослуулж Лагерфельдын готик эрин үеийг дурссан байв. Мөн Сидни Суини, Сальма Хайек, Прешес Ли, Cardi B, Билли Айлиш болон бусад олон олон алдартнууд  дизайнерын хэрэгжүүлэх дуртай байсан хар туузаар үсний засалтаа хийжээ.

Нүүр будалтуудаас Met Gala үдэшлэгт анх удаа оролцож буй Doja Cat-ын Шупетт муурыг дуурайлган хийсэн мейкап шуугиан тариад байгаа юм. Түүний нүүрийг маш чадварлагаар муурын дүрд хувиргасан артистын нэрийг Малина Стернс гэдэг бол сарвуу мэт маникюрыг Сачча Ливингстон хийсэн байна.

Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 1)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 2)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 3)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 4)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 5)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 6)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 7)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 8)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 9)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 10)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 11)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 12)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 13)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 14)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 15)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 16)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 17)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 18)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 19)
Met Gala 2023: Шилдэг үсний засалт болон нүүр будалт (фото 20)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх