Michael Kors ба Jimmy Choo нар үслэг эдлэлээс татгалзлаа
“Техникийн хөгжил дэвшлийн ачаар”
Business of Fashion сэтгүүлийн мэдээллэж буйгаар 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн америкийн Michael Kors брэнд байгалийн үс ашиглахаа больж байгаа гэнэ. Загварын ордны төлөөлөгчид энэхүү мэдээллийг бататгасан бөгөөд 2018 оны хоёрдугаар сард танилцуулагдах намар-өвлийн цуглуулгад байгалийн үстэй загвар орохгүй гэдгийг онцлон хэлжээ.
Энэхүү санаачилгыг мөн гутал ба аксесуарын Jimmy Choo брэнд хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Сануулж хэлэхэд Jimmy Choo брэнд нь 2017 оны долоодугаар сард Michael Kors компанид нэгдсэн байгаа.
Michael Kors-ийн ерөнхий захирал Жон Айдол шийдвэрээ ийнхүү тайлбарласан байна: "Энэ бол шинэлэг материал ашиглалттай холбоотой загварын салбарын цоо шинэ үе шат юм. Техникийн хөгжил дэвшлийн ачаар бид хиймэл үс ашиглан тансаг зэрэглэлийн мэдрэмж бий болгох чадвартай болсон. Энэхүү үйлдвэрлэлтийн шинэлэг технологийг бид хоёрдугаар сарын шоу дээрээ харуулах болно".
Өмнө нь Gucci ба Stella McCartney брэндүүд байгалийн үслэг эдлэлээс татгалзсан байгаа.