Мик Жаггерын хүү Jimmy Choo брэндийн намрын сурталчилгаанд
Муу атлаа сайн залуугийн төрх
Алдартай хүмүүсийн хүүхдүүдийг сурталчилгаандаа оруулах нь загварын салбарын шинэ тренд болоод байна. Лили-Роуз Депп, Кайя Гербер, Уиллоу ба Жейден Смит нар аль хэдийнэ загварт хөл тавьсан бол, одоо Жеймс Жаггерын ээлж ирлээ
Jimmy Choo брэндийн бүтээлч захирал Сандра Чу алдарт рок уран бүтээлчийн хүүг шинэ цуглуулгын нүүр царай болоход хамгийн тохиромжтой дүр төрхтэй гэж үзжээ. "Жеймс Жаггер бол "сахилгагүй жентльмений" төгс илэрхийлэл юм. Тэр Jimmy Choo-г төлөөлж чадах хамгийн шилдэг сонголт мөн" гэж дизайнер хэлсэн байна. Намрын сурталчилгаанд Жеймс Jimmy Choo-гийн сонгодог угладаг гутал, эсвэл матрын арьсаар хийгдсэн ботинк өмссөнөөр гарсан байна. Зураг авалтыг Крейг МакДин хариуцаж ажиллажээ.
Дашрамд Дурдахад Жеймс Жаггер бол зүгээр ч нэг алдартны хүү биш, мөн кино салбарт өөрийгөө сорьж буй залуу жүжигчин юм. Түүний хамгийн сүүлд дүр бүтээсэн "Vinyl" кино энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн билээ.