Хайх

Миранда Керрийн хуримын даашинзын зургууд ил боллоо

Миранда Керрийн хуримын даашинзын зургууд ил боллоо

Тусгайлан хийгдсэн Dior Haute Couture даашинз

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Vogue

Загвар өмсөгч Миранда Керр Snapchat-ын үүсгэн байгуулагч Еван Шпигелтэй энэ оны тавдугаар сард хуримаа хийсэн хэдий ч, түүний хуримын даашинзын зургууд саяхныг хүртэл олонд дэлгэгдээгүй байсан билээ. Тэгвэл Vogue сэтгүүл алдарт хосын зөвхөн дотнын хүмүүсээс бүрдсэн нууцхан хуримын зурагнуудын эрхийг авч, Мирандагийн гайхалтай даашинзыг бидэнд харууллаа.

Үргэлж өөгүй сайхан хувцасладаг загвар өмсөгч бүсгүй амьдралынхаа чухал өдөрт зориулан дизайнер Мария Грация Кьюригийн тусгайлан урласан Dior Haute Couture даашинз сонгожээ. Миранда даашинзын дизайны талаар сэтгүүлд товч мэдээлэл өгөхдөө домогт Грейс Келлигийн хувцаслалтаас бүтээлч санаа авсан тухайгаа дурдсан байна. Хөндийн сараана цэцгээр бүрхэгдсэн атлас материалтай, урт ханцуйтай даашинз цэвэр ариун, нууцлаг мэдрэмж төрүүлэн төгс харагдаж байлаа. "Dior-оор хуримын даашинзынхаа дизайныг гаргана гэдэг бүсгүй бүрийн мөрөөдөл байх" хэмээн Миранда Vogue сэтгүүлд сэтгэгдлээ хуваалцжээ.

Миранда Керрийн хуримын даашинзын зургууд ил боллоо (фото 1)

Миранда Керрийн хуримын даашинзын зургууд ил боллоо (фото 2)

цааш үзэх