Хайх

Missoni загварын ордон ба adidas брэндийн хамтарсан цуглуулга

Missoni загварын ордон ба adidas брэндийн хамтарсан цуглуулга

Гүйлтэд зориулсан загварууд

Text: Buro.Mongolia


Италийн Missoni загварын ордон adidas Running брэндтэй хамтарсан шинэ цуглуулга танилцууллаа. Missoni брэндийн логотой, өнгөлөг хээ бүхий Ultraboost пүүз, гүйлтийн шоорт, футболка, бэлтгэлийн цамц зэргээс бүрдсэн энэхүү цуглуулгыг бүтээхдээ Missoni брэндийн алдарт "Space-dyeing" хэмээх хувцас будагч технологийг ашиглажээ. Түүнчлэн adidas x Missoni цуглуулгыг Missoni брэндийн үүсгэн байгуулагч Оттавиа Миссонид зориулсан байна. Учир нь тэрээр залуу насандаа хөнгөн атлетикийн тамирчин байсан ба 1948 оны Лондонгийн Олимпын Наадамд саадтай гүйлтийн төрөлд өрсөлдөж байжээ. adidas x Missoni цуглуулгын загваруудыг 120-330 ам.долларын үнэтэйгээр брэндийн албан ёсны хуудаснаас худалдан авах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх