Хайх

Натали Массене юуны учир Net-a-Porter-оос явах болов

Натали Массене юуны учир Net-a-Porter-оос явах болов

Онол ба практикууд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Net-a-Porter Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Натали Массене гол төслөө орхихоор шийдсэн гэх мэдээлэл саяхан гарлаа

 Энэ шийдвэр Net-a-Porter Yoox Group-тэй нэгдэх боломжит өдрөөс сарын өмнө гарсан нь олны сонирхлыг татлаа. Цуу ярианы дагуу Массене анхнаасаа Yoox Group-тэй нэгдэх санааг эсэргүүцэж, Yoox-ийн Net-a-Porter-той холбогдох өмнөх оролдлогуудыг нь зөвшөөрдөггүй байжээ. NaP-ийн үүсгэн байгуулагчийн хувьд эдгээр хоёр онлайн дэлгүүрийн үнэ цэнэ тэс ондоо зүйлсэд оршдог. Тиймээс хоёр компанийн боломжит нэгдлээс сарын өмнө Натали Массене өөрийн үүсгэн байгуулсан төслөө орхихоор барахгүй мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоонд ч орохгүйгээр шийджээ. Үүнд өөр нэгэн таамаглал бас бий. Массене нэгдлийн эсрэг байгаагүй хэдий ч Yoox-ийн үүсгэн байгуулагч Федерик Маркеттитай удирдагчийн байр сууриа хуваалцахыг татгалзсан. Харин гурав дах хувилбарын дагуу бүх зүйл эсрэгээрээ байсан гэнэ. Үнэн хэрэгтээ WWD-гийн бичсэнээр тэр Richemont-ын удирдлагатай зөрчилдөөнтэй байжээ. Тэдний маргааны гол шалтгаан нь Richemont Массене биш харин Маркеттигаар шинэ нэгдсэн төслийг удирдуулахыг хүссэн байна. Учир нь тэдний бодлоор "Net-a-Porter ашигтай байгаагүй, Массене зүгээр л сэтгүүлч байсан, бүр Porter сэтгүүл хүртэл алдагдалтай ажилладаг байсан" гэнэ. Өөрөөр хэлбэл Натали Массенегийн явах болсон шалтгаан маш олон хувилбартай байна. Харин явсны дараа түүнд санаа зовох зүйл байхгүй гэдэг л тодорхой. Энэ зун тэр Richemont-аас 140 сая фунт авсан ба түүний хадгаламжид нэмэлт 100 сая байгаа гэсэн таамаг бий.

Натали Массене Net-a-Porter-оос салах ёс хийснийхээ дараа юу хийх нь одоогоор тодорхойгүй хэвээр. Түүний Richemont-той хийсэн гэрээний дагуу тэр бусад онлайн борлуулагчидтай арван хоёр сарын турш хамтарч ажиллах хориг авсан ба сэтгүүлчийн ажлаа л хэзээд үргэлжлүүлэх боломжтой билээ. Тийм ч учир зарим хүмүүсийн таамаглалаар тэр аяндаа Анна Винтурийг орлохын тулд Condé Nast-д орж магадгүй байна. Харин бусад нь түүнийг юуны түрүүнд Нью-Йоркийг орхиж, Лондон уруу буцна гэж үзжээ.

 

цааш үзэх