Хайх

Net-A-Porter х Reformation-ын экологид ээлтэй, шинэ жилийн цуглуулга

Net-A-Porter х Reformation-ын экологид ээлтэй, шинэ жилийн цуглуулга

Үдшийн даашинзууд

Text: Buro.Mongolia


Байгаль орчиндоо санаа тавьдаг хүмүүст зориулсан шинэ жилийн цуглуулга

Лос-Анжелес хотод 2009 онд үүсгэн байгуулагдсан Америкийн Reformation марк зөвхөн экологид ээлтэй материалаар хувцас ба аксесуар бүтээдэг онцлогтой. Тэдний үйлдвэрлэлт ч бас байгаль орчинд аль болох бага хор учруулах журмаар явагддаг юм. Reformation-ы цуглуулгууд ихэвчлэн даашинзуудаас бүрддэг хэдий ч тэд заримдаа цөөн төрлийн топ, свитер, пальто, аксесуар гаргадаг байгаа.

Net-A-Porter дэлгүүрийн олон улсын худалдан авалтыг хариуцсан дэд ерөнхийлөгч Сара Рутсон Reformation-ыг орчин үеийн хамгийн сонирхолтой маркуудын нэгээр нэрлэдэг юм. "Тэд маш хязгаарлагдмал түгээлттэй тул бид өөрсдийн олон улсын тавцангаараа дамжуулан маркийг илүү өргөн хүрээний хэрэглэгчдэд танилцуулах болсондоо их баяртай байгаа" хэмээн Сара шинэ хамтын ажиллагааны талаар ярьжээ.

Баярын уур амьсгалтай коктейль даашинзуудаас бүрдсэн капсул цуглуулга арваннэгдүгээр сарын 11-нд худалдаанд гарна. Загваруудын үнэ 100-315 фунтын хооронд хэлбэлзэх болно.

цааш үзэх