Хайх

Net-a-Porter-ын ерөнхий захирал «Оны шилдэг бизнес эрхлэгч» боллоо

Net-a-Porter-ын ерөнхий захирал «Оны шилдэг бизнес эрхлэгч» боллоо

Салбартаа тэргүүлэгч

Text: Buro.Mongolia


Итали улсад жил бүр зохион байгуулагддаг Ernst & Young ёслолын хамгийн том шагналыг Федерико Маркетти хүртлээ

Yoox Net-a-Porter Group-ын эзэмшигч Федерико Маркетти Итали улсад жил бүр зохион байгуулагддаг Ernst & Young шагнал гардуулах ёслолын «Оны Шилдэг Бизнес Эрхлэгч» өргөмжлөлийг хүртлээ. Италийн хөрөнгийн бирж дээр явагдсан уг ёслолын үеэр зохион байгуулагчид Федерикогийн веб технологийн салбар дахь өвөрмөц зөн совинг онцолж, түүнийг одоогийн байдлаар 3,18 тэрбум еврогоор үнэлэгдэж буй улсынхаа хамгийн томоохон онлайн бизнесийг хөгжүүлж чадсанд баяр хүргэсэн юм.

Үдшийн хамгийн том шагналыг хүртсэн Федерико Маркетти талархлын үгээ залуу үеийнхэнд зориуллаа. "1999 онд ажлаа эхлүүлж байх үедээ би бизнесээ юу ч үгүй хоосон зүйлээс босгож байсан. Тэр үед хүн бүр намайг гадуурхдаг байлаа. Итали бол шинийг сэдэгч, авьяаслаг залуучуудын улс. Үүгээрээ бид олон улсын түвшинд бусдаас давуу талтай. Хүмүүс бол тоо, баримтаас илүү үнэ цэнэтэй шүү дээ. Хүмүүс л бүтээлч санааг бодит байдал болгож чаддаг юм" хэмээн Yoox Net-a-Porter-ын ерөнхий захирал хэлсэн байна.

 

цааш үзэх