Хайх

“Панамын архиваас” Валентиногийн нэр олдлоо

“Панамын архиваас” Валентиногийн нэр олдлоо

Дизайнер татвараас зайлсхийж байжээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Панамын архив буюу дуулиант хэрэгт холбогдсон зуу гаруй олны танил италичуудын нэрийг Италийн L`Espresso сонинд нийтлэсэн билээ. Тэгвэл энэ жагсаалтад дизайнер Валентино татвараас зайлсхийсэн гэх шалтгаанаар багтжээ

Нэлээд хэдэн хоногийн өмнө “Панамын архиваас” кино найруулагч Педро Альмодоварагийн нэр олдож, багагүй шуугиан дэгдээд амжсан. Харин саяхан тэрхүү архивд Валентино Гараванигийн нэр мөн бичигдсэн байсан нь ил боллоо. Valentino брэндийн үүсгэн байгуулагч дизайнер Валентино Гаравани ба түүний бизнесийн эртний хамтрагч Жанкарло Жаметти нар татвар төлөхөөс зайлсхийдэг байжээ. Тэдний нэрс дөрөвдүгээр сарын эхэн үед Италийн L'Espresso сонинд нийтлэгдсэн "Панамын архив" гэх жагсаалтад бичигджээ.

L'Espresso сонины мэдээллэж буйгаар Жаметти ба Валентино нар Mossack Fonseca нэртэй хуулийн байгууллагаар дамжуулж Jarra Overseas SA болон Paramour Finance Ltd гэх хоёр офшор компани бүртгүүлсэн байна. Эдгээр компаниуд хоёулаа 2004 онд үүсгэн байгуулагдсан аж.

Тэд  анх удаагаа ийм асуудалтай тулгарч байгаа юм биш. Тэд урд өмнө нь ч бас татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдэж байсан бөгөөд тухайн үед асуудлыг чимээгүй шийдээд өнгөрч байжээ.

“Панамын архиваас” Валентиногийн нэр олдлоо (фото 1)

Энэхүү архиваас мөн кино найруулагч Педро Альмодовар болон жүжигчин Жеки Чан нарын нэр олдсон байгаа. Одоогоор эдгээр хэргүүд мөрдөн байцаалтын үе шатан дээрээ байгаа тул нэмэлт мэдээлэл гараагүй байна.

цааш үзэх