Хайх

Пэрис Хилтон Lanvin брэндийн сурталчилгаанд

Пэрис Хилтон Lanvin брэндийн сурталчилгаанд

Хавар-зун 2021

Text: Buro.Mongolia


Зураг:

Пэрис Хилтон Lanvin брэндийн сурталчилгаанд оролцжээ. Хавар-зун 2021 цуглуулгад зориулсан уг зураг авалтыг Мерт Алас болон Маркус Пигготт нар хийж гүйцэтгэсэн байна.

Сурталчилгааны зургуудын нэг болох нунтаг ягаан юбка болон шигтгээтэй топоос бүрдсэн төрхийг брэндийн үүсгэн байгуулагч Жанна Ланвений 1920-иод онд урладаг байсан загваруудаас сэдэвлэжээ. Мөн сурталчилгааны бас нэгэн чухал төрх болох бэлхүүс тодотгосон урт хар пальто нь шинэ цуглуулгын гол загваруудын нэг юм.Lanvin ордны бүтээлч захирал Бруно Сиалелли шинэ сурталчилгааны талаар ярихдаа Пэрис Хилтонг өөрийн хувьд энэ эрин үеийн загварын шүтээн гэж боддогоо онцолжээ.

Түүний хэлснээр Пэрис инфлюэнсерүүдийн буюу "зүгээр л алдартай болохоор л алдартай" хүмүүсийн анхдагч нь гэнэ. "Тэрээр тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг төдийгүй хүмүүс түүнийг дүгнэдгээс илүү олон талт хүн" хэмээн дизайнер хэлсэн байна.

Пэрис Хилтон Lanvin брэндийн сурталчилгаанд (фото 1)
Пэрис Хилтон Lanvin брэндийн сурталчилгаанд (фото 2)
Пэрис Хилтон Lanvin брэндийн сурталчилгаанд (фото 3)
Пэрис Хилтон Lanvin брэндийн сурталчилгаанд (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх