Pirelli-гийн 2018 оны шинэ хуанлид Наоми Кэмпбелл ба Люпита Нионго нар зургаа даруулжээ
Стилистээр Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Эннинфул
Pirelli-гийн шинэ хуанлигийн анхны зургууд дэлгэгдлээ. Зохиолч Льюис Кэроллын "Алиса гайхамшгийн оронд" бүтээлээс сэдэвлэсэн хуанлигийн зурагнуудыг Тим Уолкер хариуцан ажиллаж, зураг авалтад зөвхөн өнгөт арьстай моделиуд ба алдартнууд оролцжээ.
Загвар өмсөгч Даки Тот Алисагийн дүрд хувирсан бол, бусад туслах дүрүүдийг Наоми Кэмпбелл, Адвоа Абоа, жүжигчин Вупи Голдберг ба Люпита Нионго, мөн рэпер Puff Daddy нар гаргажээ. Харин зураг авалтын стилистээр Их Британийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Эннинфул ажилласан байна.