Pirelli-гийн календарийн шинэ баатрууд
New directions
2015 он үнэхээр л шинэчлэлт, өөрчлөлтүүдийн жил болж чадлаа. Алдарт Pirelli календарийн гол дүрийн баатруудаар олон жилийн турш зөвхөн дотуур хувцастай эсвэл гэрэлтсэн даашинзтай үзэсгэлэнт бүсгүйчүүд тодордог байсан бол энэ жил тэс ондоо дүр төрх харагдлаа. Энэ удаад бие галбир эсвэл царай зүсээрээ биш харин авьяас чадвар, гаргасан амжилтаараа алдарт хүрсэн нийт 13 бүсгүй зураг авалтад оролцлоо. Зурагчнаар Энни Лейбовиц ажиллажээ.
Pirelli орчин үеийн, бодит эмэгтэйн гоо сайхныг харуулжээ. Патти Смит ба Йоко Оно, Серена Уильямс ба Тави Гевинсон, Эми Шумер ба Хятадын дүрвэгсдийн асуудлыг хариуцдаг НҮБ-ийн элч болон жүжигчин Яо Чень гэх зэрэг нэрсээс бүрдсэн жагсаалт сүрлэг сонсогдож байгаа биз. Зурагнууд дээр алдартнуудын зарим нь хувцас өмссөн, зарим нь хагас нүцгэлсэн байсан ч энэ нь урьд өмнөхөөсөө тэс ондоо санаа илэрхийлж байлаа.