Prada-гийн намрын сурталчилгаанд 27 загвар өмсөгч оролцлоо
Хэн гээч?
Хоёр хоногийн өмнө Prada намар-өвөл 2016 улирлынхаа бүрэн хэмжээний сурталчилгааг хэвлэлээр цацлаа. Стивен Майзелын хариуцсан зураг авалтад нийт 27 загвар өмсөгч оролцсон байна. Тэд олон нийтээрээ нэг ч удаа зургаа даруулаагүй бөгөөд зөвхөн нэг эсвэл хоёроороо сурталчилгааны зургууд дээр онцлогдсон байв. Ийм олон моделиудыг урин авчрах болсон шалтгаан нь загварын ордон шинэ цуглуулгын хувцаснуудаа зөвхөн тодорхой нэг загвар өмсөгчтэй биш, харин олон хүмүүстэй хамааралтай болгохыг хүссэн аж.
Рус Албес, Ноэми Абигейл, Ванесса Аксенте, Юн Янг Бэ, Лекси Болинг, Виттория Черетти, Дэниель Эллсворт, Фрея Беха Эриксен, Анжелика Эртхел, Сара Дижкинк, Паулина Франковска, Аманда Гуж, Кэти Грин, Ондриа Хардин, Милла Йовович, Лорена Мараши, Аманда Мерфи, Лондоне Майерс, Жулия Нобис, Марина Перес, Саша Пивоварова, Фей Фей Сан, Стелла Теннант, Рианна ван Ромпей, Натали Вестлинг, Кики Уиллемс ба Ракель Циммерман нар энэхүү төсөлд хамрагдсан байна.