Puma брэнд рекорд эвдсэн ашиг оллоо
2017 оны эхний улирлын тайлан
Германы спорт хувцасны Puma брэнд 2017 оны эхний улиралд 92,2% хувийн ашиг олж, өөрийн рекордыг эвдлээ.
"Puma-гийн түүхэнд анх удаа брэндийн борлуулалт нэг тэрбум евро хүртэл өслөө. Үүнээс харахад бид зөв замаар явж байна" хэмээн брэндийн гүйцэтгэх захирал Бьорн Гулден сэтгэгдлээ хуваалцлаа.
Сануулж хэлэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд Puma брэнд хэд, хэдэн амжилттай хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн. Тэд Кайли Женнер, дуучин The Weeknd, Big Sean болон бусад олны танил уран бүтээлчидтэй хамтран капсул цуглуулга гаргаад амжсан. Түүнээс гадна брэнд дуучин Рианнатай тогтмол хамтардгийг мартаж болохгүй. Fenty x Puma цувралын цуглуулгууд Нью-Йорк ба Парисын загварын долоо хоногийн хүрээнд танилцуулагдаж, брэндэд их хэмжээний орлого авчирдаг байгаа.