Reebok брэнд “Aliens” киноны Эллен Риплигийн пүүзийг шинэчлэн гаргана
Харийнханд зориулж
Дөрөвдүгээр сарын 26-нд болох олон улсын "Харь гарагийн өдөр"-т зориулж Reebok брэнд хоёр төрлийн загвар танилцуулах гэж байна. "Aliens" киноны шүтэн бишрэгчид тун удахгүй дэслэгч Риплигийн аварга том гутлыг, мөн Андроид Бишопын шагай хүрсэн түрийтэй пүүзийг худалдан авах боломжтой боллоо. Reebok компани аль 1985 онд уг кинонд зориулж тэдгээр загваруудыг бүтээсэн бөгөөд дөнгөж энэ жил олон нийтэд нээлттэй болгохоор шийдсэн байна. Риплигийн загвар 175, харин Бишопийн загвар 135 доллараар борлуулагдах гэнэ. Нийт 426 ширхэг өндөр түрийтэй, мөн 1986 ширхэг богино түрийтэй загварууд Reebok-ийн албан ёсны вебсайт болон дэлгүүрүүд дээр тавигдана.
Дашрамд дурдахад "Харь гарагийн өдөр" энэ жил анх удаагаа, маш өргөн хүрээтэй зохион байгуулагдана. Reebok-ийн шинэ бүтээл энэ арга хэмжээний зөвхөн нэг жижиг хэсэг нь байх болно. Тухайлбал FOX компани "Aliens" киноны эхний хоёр ангийг Америкийн кино театруудаар гаргах төлөвлөгөөтэй байна.