Dior хавар-зун 2016 шоуны цэцгэн агуйг хэрхэн барьсан бэ
Цэцгэн уул
Dior-ийн цэцгэн агуйг барилгачид, цэцэгчид, дизайнерууд хэрхэн бүтээж буйг үзүүлсэн бичлэгийг дахин үзмээр санагдана
Раф Симонсоос илүү дельфиниум цэцэгт дурласан хүн байгаа болов уу? Энэ асуудалд түүнтэй бөгөөд Dior ордонтой өрсөлдөх хүн олдохгүй байх гэж бодож байна. Загварын ордон саяхан болж өнгөрсөн хавар-зуны цуглуулгадаа зориулж Луврын музейн өргөн талбай дээр бүхэл бүтэн цэцгэн агуу босголоо. Энэхүү 18 метр өндөртэй нүсэр том цэцгэн байгууламжийг босгоход ойролцоогоор 100 цэцэгчид ажиллаж, 400 000 тод цэнхэр өнгийн дельфиниум цэцэг суулгасан аж. Юутай ч Dior-ын бэлдсэн хурдлуулсан бичлэгийг үзэхэд бүх зүйл ойлгуулмжтой болно.