Рианна ба Manolo Blahnik нар шинэ гутлын цуглуулга бэлдэж байна
Зэрлэг
Дуучин Рианнагийн Manolo Blahnik-д зориулсан хоёр дах цуглуулга "Savage" буюу "Зэрлэг" хэмээн нэрлэгдэх бөгөөд Timberland маркийн сонгодог загваруудаас санаа авах гэнэ. Арваннэгдүгээр сарын 16-нд худалдаанд гарах капсул цуглуулгад нийт гурван төрлийн загвар багтжээ.
Энэ оны тавдугаар сард Рианнагийн Manolo Blahnik-д зориулсан анхны хамтарсан цуглуулга борлуулагдаж эхлэх үед брэндийн вебсайт ачааллаа дийлэхээ больж, систем нь нурсан. Цуглуулга худалдаанд гарснаас хойш хоёрхон хоногийн дотор Manolo Blahnik-ийн вебсайт хэрэглэгчдийн дайралтад өртсөн юм. Тэрхүү капсул цуглуулга зөвхөн онлайнаар гэлтгүй, мөн дэлгүүрүүдээр эрэлт ихтэй байж, бүх загварууд төд удалгүй борлуулагдаж дууссан билээ. Авьяаслаг бүсгүйн шинэ цуглуулга ч бас өмнөх амжилтаа давтана гэдэгт бид итгэлтэй байна.