Хайх

Рианна Manolo Blahnik-д зориулж цуглуулга гаргалаа

Рианна Manolo Blahnik-д зориулж цуглуулга гаргалаа

Рианнагийн хэв маяг

Text: Б.Амина


Зураг:

Рианна Manolo Blahnik-тай хамтран хийсэн анхны цуглуулга тавдугаар сард худалдаанд гарна

Саяхан Рианна Fenty Rihanna X Puma цуглуулгаа танилцуулсан билээ. Харин энэ удаад Manolo Blahnik-тай хамтран гаргасан зургаан загвар бүхий гуталны цуглуулга гарлаа.

Denim Desserts нэртэй шинэ цуглуулгын загвар бүрийг жийнсэн материалаар хийжээ. "Цуглуулгад багтсан жийнсэн урт түрийтэй гутлыг үйлдвэрлэхэд их үнэтэй байсан учраас бид зөвхөн 45 хосыг л бүтээсэн" хэмээн Рианна дурдсан байна. Гуталны хээ бүхий чимэглэлийг Рианнагийн гар дээрх шивээснээс санаа аван урлажээ. Сандаал, богино түрий, мөн урт түрийтэй гутал зэргээс бүрдсэн цуглуулга Лондон, Нью-Йорк, Хонконгд байрлах Manolo Blahnik брэндийн гурван салбар дэлгүүрт тавдугаар сарын 5-нд худалдаанд гарна.

цааш үзэх