Хайх

Рианнагийн ээлжит гутлын цуглуулга таны мөрөөдлийн жагсаалтад багтана

Рианнагийн ээлжит гутлын цуглуулга таны мөрөөдлийн жагсаалтад багтана

Та шинэ загварыг аль хэдийнээ харсан байх магадлалтай юм

Text: Ө.Тодгэрэл


Рианна ба Manolo Blahnik брэнд гурав дахь буюу сүүлийн удаагаа хамтран цуглуулга гаргалаа. "So Stoned" хэмээн нэрлэгдсэн уг цуглуулгад оосортой сандаал, гладиатор загварын сандаал болон хоёр төрлийн өсгийтэй шаахай багтсан байна. Уг загваруудын дизайныг гаргахдаа дуучин бүсгүй ба алдарт гутлын дизайнер хуванцар материал түлхүү ашиглаж, олон өнгийн Swarovski тунгалаг чулууг үндсэн элемент болгон оруулжээ.



Цуглуулга дөнгөж өнөөдөр хэвлэл мэдээллээр цацагдсан ч, Рианна өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн "Wild Thoughts" дууны клипэндээ нууцхан шинэ загвараар гоёсон байжээ. Дуучны этгээд бөгөөд тачаангуй стилийг шингээсэн "So Stoned" өндөр өсгийтүүд $1,325 - $2,325 хооронд үнэлэгдэх бөгөөд долоодугаар сарын 6-наас эхлэн Manolo Blahnik брэндийн салбар дэлгүүрүүд ба албан ёсны вебсайтаар борлуулагдах гэнэ.

Рианнагийн ээлжит гутлын цуглуулга таны мөрөөдлийн жагсаалтад багтана (фото 1)

цааш үзэх