Рикардо Тиши ба Nike нарын хамтарсан цуглуулга
NikeLab x RT
"Энэ нь миний хувьд маш сонирхолтой хэрнээ бас нэлээд хүндхэн даалгавар байлаа. Спорт ба идэвхтэй амьдралд зориулсан хувцсыг нэгэн зэрэг загварлаг бас хүчирхэг болгоно гэдэг амаргүй ажил юм. Гэхдээ удаан хугацаанд хөдөлмөрлөсний үр дүнд бид гайхалтай мэдрэмтгий бүтээл гаргаж авсан" хэмээн Тиши хамтын ажиллагааныхаа талаар ярьжээ.
NikeLab x RT цуглуулга нь дотроо эрэгтэй ба эмэгтэй загварууд агуулж байгаа бөгөөд үүнд шоорт, леггинс, футболк болон бусад дасгалын хувцас багтсан аж. Эдгээр бүх загваруудыг нэгтгэж буй гол элемент нь цэцгэн угалз юм. Тиши өөрийн цэцгэн хээндээ Орегон муж, Италийн Таранто (дизайнерын төрсөн нутаг) болон Рио-де-Жанейрод ургадаг цэцэгсийг хамруулсан гэнэ. NikeLab x RT цуглуулга энэ оны долдугаар сард худалдаанд гарна.