Хайх

Рикардо Тиши Givenchy-гээс гарна

Рикардо Тиши Givenchy-гээс гарна

Тэр загварын ордонг 12 жилийн турш удирдсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Рикардо Тиши Givenchy брэндийн бүтээлч захирлын албан тушаалаа орхихоор болжээ. WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү салж байгаа гэнэ. Тодруулбал дизайнер тун удахгүй дуусч буй гэрээгээ сунгахыг хүсээгүй аж. Өмнө нь WWD сэтгүүл Рикардо Тишийг Versace ордонтой хэлэлцээр хийж байгаа хэмээн бичиж байсан ч уг мэдээлэл одоогоор батлагдаагүй байна.

"Би Givenchy ордонд маш их дассан. Манай хамт олон үнэхээр гайхамшигтай. LVMH групп болон Бернар Арнод брэндтэй хамтран ажиллах боломж олгосонд талархсанаа илэрхийлмээр байна" хэмээн Рикардо Тиши хэлжээ.

Дизайнерыг хэн орлох нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

цааш үзэх