Хайх

Рикардо Тиши x Nike шинэ пүүз

Рикардо Тиши x Nike шинэ пүүз

Гудамжны стиль

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ удаагийн хамтын ажиллагаандаа зориулж дизайнер Nike Air Zoom Legend загварыг шинэчиллээ

Givenchy-гийн бүтээлч захирал Рикардо Тиши спорт хувцасны Nike брэндтэй хамтраад багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн жил худалдаанд гарсан хамгийн анхны хамтарсан гутлын цуглуулгадаа дизайнер брэндийн Dunk загварыг шинэчилж байсан бөгөөд түүний дараагаар тэр хувцасны цуглуулга танилцуулж, мөн хэд хэдэн пүүзний төсөл хэрэгжүүлээд амжсан.

Харин энэ удаагийн хамтын ажиллагаанд зориулж Рикардо Тиши Air Zoom Legend загвар дээр суурилсан урт түрийтэй, солонгон өнгийн ултай хар пүүз танилцууллаа. "Энэхүү загварын түүх 1990-ээд онтой салшгүй холбоотой тул би ийм сонголт хийлээ. Энэ нь бүхэл бүтэн нэгэн үеийг төлөөлсөн, залуу нас ба гудамжны соёлын илэрхийлэл болсон загвар юм" хэмээн дизайнер тайлбарлалаа.

Шинэ пүүзийг арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн Nike-гийн албан ёсны дэлгүүрүүдээр борлуулна.

 

цааш үзэх