Риз Уизерспун Net-a-Porter дэлгүүртэй хамтран цуглуулга гаргалаа
Цуглуулга тавдугаар сарын 10-наас эхэлнэ худалдаалагдана
Дэлхий даяар, тэр дундаа Монгол улс руу хүргэлт хийдэг Net-a-Porter онлайн дэлгүүр жүжигчин Риз Уизерспунтэй хамтран капсул цуглуулга гаргалаа. Цуглуулгад дэгжин хийцтэй даашинз, дэрвэгэр хормойтой юбка ба өндөр суудалтай шоорт багтсан байна.
"Загварууд дээр ажиллахдаа би цэцэрлэгт хүрээлэнд зохиогдсон зуны зугаатай үдэшлэг төсөөлж байсан. Бүсгүй бүрийн шүүгээнд байдаг тод өнгийн, эмэгтэйлэг даашинзууд тэрхүү үдэшлэг дээр давамгайлсан юм" хэмээн жүжигчин бүсгүй цуглуулгын талаар ярьжээ.
Шинэ загварууд 150 доллароос эхэлж байгаа бөгөөд тавдугаар сарын 10-наас эхлэн худалдаалагдахаар товлогджээ.
Энэ дашрамд дурдахад Риз Уизерспун 2015 онд Draper James гэх нэрийн брэнд үүсгэн байгуулсан байгаа.