Хайх

Roberto Cavalli шинэ бүтээлч захиралтай боллоо

Roberto Cavalli шинэ бүтээлч захиралтай боллоо

Загварын ордныг хэн удирдах бэ?

Text: Buro.Mongolia


Roberto Cavalli ордон өнөөдөр шинэ бүтээлч захирлаа танилцууллаа. Загварын ордныг өнгөрсөн аравдугаар сард орхисон Питер Дундасын албан тушаалыг английн дизайнер Пол Сарриж эзлэхээр болжээ. Пол өмнө нь Acne брэндийн бүтээлч зөвлөгчөөр ажиллаж, Jil Sander ба Burberry брэндүүдэд туршлага хуримтлуулж, Z Zegna салбар брэндийг 2011-2014 онуудад удирдаж байсан түүхтэй. Минимал хэв маяг баримталдаг дизайнер Пол Сарриж Roberto Cavalli ордонд цоо шинэ амьдрал бэлэглэх магадлалтай байна.

Roberto Cavalli-д зориулсан анхны эмэгтэй цуглуулгаа дизайнер энэ оны есдүгээр сард Миланы загварын долоо хоногийн хүрээнд дэлгэнэ.

Сануулж хэлэхэд брэндийн эмэгтэй ба эрэгтэй хувцас, аксесуарыг хариуцдаг байсан хуучин бүтээлч захирал Питер Дундас нэрийн брэнд үүсгэн байгуулах зорилгоор Roberto Cavalli ордноос гарсан билээ.

цааш үзэх