Сахиусан тэнгэрүүд шоуны дараах үдэшлэгтээ юу өмсөв?
After-party дээрх халуухан төрхүүд
Жил бүрийн Victoria's Secret загварын шоуны дараа моделиуд "after-party"-нд оролцож, алдарт ягаан хивсэн дээгүүр алхдаг уламжлалтай. Энэ жил ч бас томоохон төслийн ард гарсан үзэсгэлэнт бүсгүйчүүд торгон халаат ба далавчаа тайлан хамгийн халуухан даашинзуудаар гоёж, үдшийн Шанхай хоттой танилцаж, цагийг зугаатай өнгөрүүллээ. Гялалзсан материал, арьс ил гаргасан гүн ухлаадас, тансаг гоёл чимэглэл, тачаангуй нүүр будалт гээд үндсэн загварын шоунаас дутахааргүй гоёмсог төрхүүдийг хамтдаа сонирхоцгооё.