Хайх

Селена Гомес Puma брэндэд зориулан пүүз болон оймсны загвар гаргалаа

Селена Гомес Puma брэндэд зориулан пүүз болон оймсны загвар гаргалаа

Хосоор нь өмсвөл бүр ч гоёмсог

Text: Buro.Mongolia


Зураг:

Puma брэнд Селена Гомесын оролцсон шинэ сурталчилгааг нийтэллээ. Зурагнууд дээр дуучин бүсгүй шагай хэсэгтээ зүүлтээр чимэглэгдсэн, алтан детальтай, цагаан өнгийн пүүз болон ижил өнгийн торон оймс өмссөн харагдана. Phenom Lux хэмээн нэрлэгдсэн шинэ пүүз болон оймсны загварыг Селена Гомес өөрөө гаргажээ.

Селена Гомес Puma брэндэд зориулан пүүз болон оймсны загвар гаргалаа (фото 1)

"Би пүүзийг ямар нэгэн зугаатай оймстой хослуулан өмсөх дуртай. Ингэснээр би өөрийгөө илүү эмэгтэйлэг мэдэрдэг юм. Энэ удаагийн хамтарсан цуглуулгын хүрээнд би хөлд эвтэйхэн, зугаатай бөгөөд гоёмсог оймс бүтээх зорилгоор маш их хугацааг зарцууллаа. Мөн пүүзний салгах боломжтой шагайн зүүлт нь эмэгтэйлэг, cool мэдрэмж өгөхийн зэрэгцээ бэлтгэлийн өмд өмссөн байсан ч хамаагүй ерөнхий төрхийг илүү хээнцэр харагдуулна" хэмээн Гомес Vogue сэтгүүлд ярьжээ.

Селена Гомесын бүтээсэн шинэ загварууд дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн $110 ба $14-ийн үнээр худалдаалагдана.

Селена Гомес Puma брэндэд зориулан пүүз болон оймсны загвар гаргалаа (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх