Сэнтрал Тауэраас худалдан авалт хийгээд Versace, Burberry, Montblanc брэндүүдийн бэлгийг хожоорой
Central Tower Black Friday 2021
Их хотын зүрхэнд байрлах Сэнтрал Тауэраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Black Friday" буюу "Хар баасан гараг" хямдралтай, бэлэгтэй худалдaa эхэлж байна.
Үйлчлүүлэгч та 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ныг дуустал Сэнтрал Тауэрыг зорин ирж, Black Friday хямдралтай худалдаанд оролцож дэлхийн шилдэг брэндүүдийн бүтээгдэхүүнийг 20-50% хямдралтайгаар худалдан авах боломжтой байна. Мөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Хар Баасан гарагт сонгогдсон дэлгүүрүүд 80% хүртэлх хувийн хямдрал зарлах болно.
Үүнээс гадна арваннэгдүгээр сарын 22-26 өдрүүдэд Сэнтрал Тауэрт байрлах дэлгүүр, ресторануудаар үйлчлүүлсэн 100,000₮-с дээш худалдан авалтын дүн бүрт азын бэлэг, ваучеруудыг хожих, 1,000,000₮-с дээш худалдан авалт хийсэн тохиолдолд дэлхийн алдарт Burberry, Versace, Hugo Boss, Bally, Montblanc болон Swarovski брэндүүдийн бүтээгдэхүүний супер бэлгийн азтан болох боломжтой юм.
Black Friday хямдралын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Central Tower-ийн албан ёсны Facebook хуудаснаас аваарай.