Хувцаслалтад нас хамаагүй - 56 настай загварын блогер Грис Ганем
Ямар ч хязгаарлалтад баригдаагүй чөлөөт стиль
Өмнө нь микробиологич мэргэжлээр ажиллаж байгаад одоо загварын блогер хийдэг болсон 56 настай Грис Ганем өөрийн Instagram хуудаснаа хагас сая гаруй дагагчтай. Винтэж Celine өмсөх дуртай тэрээр 50 гарсан эмэгтэйчүүд заавал уйтгартай кардиган өмсөх албагүй гэдгийг харуулдаг бөгөөд ямар ч насандаа хүссэнээрээ чөлөөтэй, загварлаг хувцаслаж болдог гэдгийн тод жишээ билээ.
Грисийн ээж болон эмээ нь гайхалтай стильтэй байсан тул тэрээр өөрийнхөө загварт дурладаг зан чанарыг удмынх гэж үздэг байна. "Би эмээгийнхээ хувцаснуудыг өмсөж, түүний бүх аксесуаруудыг зүүж үзэн тоглодог байлаа".
Грисийн онцолсноор орчин үеийн загвар илүү олон талт, өргөн хүрээтэй болсон хэдий ч эйжизмийн хувьд одоогоор мэдэгдэхүйц дэвшилт гараагүй байгаа гэнэ. "Залуу моделиудтай харьцуулбал намайг ихэвчлэн илүү даруухан, сонгодог маягаар хувцаслахыг оролддог. Ахимаг настай байлаа гээд заавал сонгодог хувцаслах ёстой гэсэн үг огт биш шүү дээ".