Шер өөрийн 60 жилийн турш үргэлжилсэн карьерийнхээ явцад 1960-аад онд психоделик хээ, 1970-аад онд диско-шик, 1980-аад онд глэм хэв маяг гээд загварын олон давлагаануудыг биеэрээ туулж, харсан билээ.
Тэрээр орчин үеийн Холливүүдийн алдартнуудаас ч өмнө "нүцгэн" даашинзуудыг улаан хивсэн дээр өмсдөг байсан төдийгүй тайзнаа гарахдаа хагас гэрэлтсэн саатай комбинзоноор гангарч, өдөр тутамдаа энгийн жийнсэн өмдийг ковбой гуталтай хослуулан бид бүгдийн одоо дурладаг маш олон трендийг анх бий болгосон юм.
Гэхдээ бид түүнийг зөвхөн гайхалтай стилиэр нь биш харин өөртөө итгэлтэй, бие даасан зан чанараар нь үнэлж, хайрладаг бөгөөд түүнээс маш их урам авдаг билээ. Нэгэн ярилцлагадаа Шер ээж нь түүнд "Миний охин нэг л өдөр намба сууж баян залуутай суух ёстой гэдгээ мэднэ биз дээ?" хэмээн хэлж байсныг дурсан хариуд нь "Ээж ээ, би өөрөө тэр баян залуу чинь шүү дээ" гэж байснаа хуваалцсан байдаг.
Ингээд алдарт дуучны төрсөн өдрийг тохиолдуулан түүний шилдэг төрхүүдийг хүргэж байна.