Хайх

Шинэчлэл: Yoox Net-a-porter-д өөрчлөлт орлоо

Шинэчлэл: Yoox Net-a-porter-д өөрчлөлт орлоо

Хүний нөөц

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Сүүлийн өдрүүдэд Yoox Net-a-porter хамтарсан группд хүний нөөцийн өөрчлөлт орлоо

Yoox Net-a-porter-ын шинэ удирдлага компанийнхаа бүтээлч байдалд илүү анхаарал хандуулахаар шийдсэн бололтой. WWD-гийн мэдэгдсэнээр одооноос байгууллагын бүтээлч хэлтсийн хамт олны цагийн хуваарь уртсах болно. Зурагчид, зураглаачид, стилистүүд болон зохиогчийн эрх хадгалагчид ээлжгүйгээр дөрвөн өдөр дарааллаж, өглөөний 8:00 цагаас оройн 18:30 хүртэл ажиллах ажээ. Шинэ эрчимжүүлсэн цагийн хуваарийн гол зорилго нь хэлтсийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа гэлээ. 

Гэхдээ шинэ цагийн хуваарь бүх ажилчдад хамаарахгүй. Жишээ нь зарим менежерүүдийн удирдлага доорх ажилтнуудын үүрэг нь багассан байна. Ерөнхийдөө энэхүү өөрчлөлт тус компанийн Их Британи ба Америк дахь оффисын нийт 400 ажилтныг хамрана. Цаашид юу болохыг харцгаая.

цааш үзэх