Хайх

Стефано Пилати Zegna-г орхих уу?

Стефано Пилати Zegna-г орхих уу?

Цуу яриа тархаж байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Стефано Пилати ба Ermenegildo Zegna Group нарын зам салж буй талаарх цуу яриа Милан хотод тархаад байна. Саяхан танилцуулсан намар-өвлийн цуглуулга дизайнерын хувьд сүүлийнх байв уу?

Нэр нь үл мэдэгдэх эх сурвалжийн хэлж буйгаар брэндийн удирдлага дизайнерын уран бүтээлд сэтгэл дундуур байгаа гэнэ. Учир нь түүний урлаж байгаа загварууд Zegna-гийн үйлчлүүлэгчдэд тохирохгүй байгаа гэж үзсэн бололтой. Бидний бодлоор бол Zegna-гийн үйлчлүүлэгчид харин ч эсрэгээрээ Стефано Пилатигийн бүтээлийг өмсөж буйдаа баярлах ёстой баймаар. Тэгээд ч түүний сүүлийн цуглуулгыг загварын шүүмжлэгчид брэндийн түүхэн дэх хамгийн шилдэг нь гэж нэрлэсэн шүү дээ.

Компанийн төлөөлөгчид энэхүү нөхцөл байдал дээр ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Цуу ярианы дагуу Пилатигийн орлогчийг аль хэдийнэ олсон байна. Өмнө нь Berluti-д ажиллаж байсан Алессандро Сартори сүүлийн найман жилийн турш Z Zegna-гийн бүтээлч захирлын албан тушаалыг хашсан тул брэндийн үйлчлүүлэгчдийн хэрэгцээг сайн ойлгодог бололтой.

Сануулж хэлэхэд Пилати Ermenegildo Zegna Group-д 2012 онд орж ирсэн бөгөөд группын хоёр маркийг нэгэн зэрэг удирдаж байсан ч тэдгээр хоёрын нэг болох Agnona-гаас өнгөрсөн зургадугаар сард гарсан юм. Тэр үед дизайнер эмэгтэй загварууд дээр илүү анхаарлаа төвлөрүүлмээр байна гэж хэлж байсан. Энэ бүхнийг дүгнээд харахад Стефано Пилатийг Giorgio Armani руу орно гэх бас нэгэн цуурхал үнэн байх магадлалтай байна.

цааш үзэх