Хайх

Супер охидод: Valentino-гийн капсул цуглуулга

Star Studded

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Valentino-гийн бүтээлч захирлууд болох Кьюри, Пиччоли хоёрын сэдсэн шинэ “мини” цуглуулга брэндийн хэрэглэгчдийг супер баатрууд болгон хувиргах болно

 

Мария Грация Кьюри ба Пьерпало Пиччоли нар шинэ "ододтой" цуглуулгаа бүтээхдээ Румын улсын зураач Solo-гийн туслалцааг авчээ. Уран бүтээлч залуу брэндийн дизайнеруудад зориулж Valentino-гийн супер хэрэглэгчдийг дүрсэлсэн нэгэн зугаатай, богино хэмжээний хүүхэлдэй бүтээсэн байна. Түүний бэлдсэн бичлэгт мөн Valentino ордны Ром, Милан ба Нью-Йорк дах албан ёсны дэлгүүрүүд үзэгдэх болно.

"Супер баатрын" сэдэв энэхүү капсул цуглуулгад маш далд утгаар шингэсэн байгаа. Өөрөөр хэлбэл уг цуглуулгаас wonder woman эсвэл superman-ы өмсгөл олдохгүй гэсэн үг. Харин хамаг учир "од" хэлбэрийн дүрсэнд оршиж байгаа юм. Цуглуулгын комбинзон, даашинз, хүрэм, цүнх, ба гутал хүртэл одоор бүрхэгдсэн харагдана.

Капсул цуглуулгын бүх хувцсыг Valentino-гийн албан ёсны вебсайтаас худалдан авах боломжтой.

цааш үзэх