"Fashion Awards – 2018" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо
2018 оны шилдгүүдээр хэн тодорсон бэ?
Их Британийн Загварын Зөвлөлөөс жил бүр зохион байгуулан салбарын шилдгүүдийг тодруулдаг "Fashion Awards 2018" шагнал гардуулах ёслол Лондонгийн Royal Albert Hall концертын танхимд болж өндөрлөлөө. Энэхүү үдэш загварын салбарын хамгийн нэр хүндтэй эрхмүүд, загвар зохион бүтээгчид, моделиуд болоод бусад салбарын алдартнууд, загварын сургуулийн оюутнууд гээд 4,000 гаруй хүн нэг дор цугларсан юм. Ингээд бид та бүхэнд 2018 оны Fashion Awards шагнал гардуулах ёслолын ялагчдын нэрсийг хүргэж байна:
"Urban Luxe" буюу Шилдэг гудамжны хувцасны брэнд : Off-White (Виржил Абло)
Шилдэг гоёл чимэглэлийн дизайнер: Демна Гвасалиа (Balenciaga)
Swarovski-гийн нэрэмжит шагнал (Загварын салбарт эерэг өөрчлөлт оруулсан шилдэг уран бүтээлч): Вивьен Вествуд
Олон улсын бизнес лидер: Марко Биццарри (Gucci)
Их Британийн шилдэг шинэ авьяастан (эрэгтэй загварын дизайнep): Сэмюэл Росс (A-Cold-Wall*)
Их Британийн шилдэг шинэ авьяастан (эмэгтэй загварын дизайнep): Ричард Куинн (Richard Quinn)
Их Британийн шилдэг эрэгтэй загварын дизайнep: Крейг Грин (Craig Green)
Их Британийн шилдэг эмэгтэй загварын дизайнep: Клэр Уайт Келлер (Givenchy)
Изабелла Блоугийн нэрэмжит шагнал (шинэчлэлт, бүтээлч байдлыг хэрэгжүүлж чадсан эрхэм): Мерт Алас ба Маркус Пигготт (Загварын гэрэл зурагчид, видео найруулагчид)
Оны шилдэг брэнд: Gucci
Оны шилдэг загвар өмсөгч: Кайя Гербер
Гоц амжилт гаргасан уран бүтээлч: Миучча Прада
Оны шилдэг дизайнер: Пьерпаоло Пиччоли (Valentino)
2018 оны шилдэг шинийг санаачлагч: Ким Жонс