Хайх

Тимоти Шаламе эрэгтэй хувцас загварын хамгийн нөлөө бүхий хүнээр тодорлоо

Тимоти Шаламе эрэгтэй хувцас загварын хамгийн нөлөө бүхий хүнээр тодорлоо

Эрэгтэй хувцас загварын ирээдүй

Text: Buro.Mongolia


Lyst хайлтын тавцан загварын ертөнцөд тохиосон хамгийн чухал үйл явдлуудыг дүгнэдэг "Year in Fashion Report" нэртэй ээлжит тайлангаа танилцуулж, загварын салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийг нэрлэлээ. Тэгвэл жүжигчин Тимоти Шаламе 2019 оны эрэгтэй загварын салбар дахь хамгийн нөлөө бүхий алдартнаар тодроод байна. Учир нь жүжигчин Тимоти Шаламегийн сонгосон загвар, тэр дундаа улаан хивсэн дээрх гоёл бүр нь тренд болдог төдийгүй эрэлт нь улам нэмэгддэг болохыг Lyst онцолсон юм.

Тухайлбал Тимоти Шаламегийн The King киноны нээлт дээр сонгон өмссөн Louis Vuitton брэндийн гялалзсан юүдэнтэй цамцны эрэлт нээлтийн ёслолын дараа 192 хувиар нэмэгдсэн бол, Венецийн кино наадам дээр өмссөн дизайнер Хайдер Аккерманы урласан хослол олны анхаарлыг маш ихээр татан дизайнерын нэр хүндэд эерэг нөлөө үзүүлжээ. Сонирхолтой нь Тимоти хувийн стилистгүй ба бүх төрхөө өөрийн мэдрэмжээр бүрдүүлдэг нь үзүүлэлтэд эерэгээр нөлөөлсөн байна. Сонирхуулахад Тимоти Шаламе хувцас загварт онцгой байр суурьтай нэгэн гэдгийг өмнө нь GQ сэтгүүл онцлон дурдсан ба түүнийг эрэгтэй хувцас загварын ирээдүй хэмээн тодорхойлсон байдаг.

Тимоти Шаламе эрэгтэй хувцас загварын хамгийн нөлөө бүхий хүнээр тодорлоо (фото 1)

Тимоти Шаламе эрэгтэй хувцас загварын хамгийн нөлөө бүхий хүнээр тодорлоо (фото 2)

цааш үзэх