Улирлын хамгийн үнэтэй 15 пүүз
Ойролцоогоор 30 сая төгрөгийн үнэтэй
Хоёр хоногийн өмнө Лондон хотод Crepe City фестиваль болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд Европын гудамжны стильтэй брэндүүд шинэ загваруудаа танилцуулж, дэлхийн хамгийн ховор пүүзнүүдийн худалдаа явагддаг юм. Highsnobiety онлайн сэтгүүл фестивалийн үр дүнг гаргаж, худалдаанд тавигдсан хамгийн үнэтэй пүүзнүүдийг жагсаалаа. Эхний таван байрд Nike бичигдсэн бол, Канье Уэстийн бусад брэндүүдтэй хамтран бүтээсэн пүүзнүүд жагсаалтын нийт долоон байрыг эзэлжээ. Харин жагсаалтад багтсан хамгийн хямд пүүз ойролцоогоор 2,6 сая төгрөгийн үнэтэй байна.
Хэрвээ бяцхан харьцуулалт хийвэл жагсаалтын эхний байранд орсон "UNDFTD x Air Jordan IV" пүүзний үнээр 11 ширхэг iPhone 7 Plus авах боломжтой юм.
Ингээд бүрэн жагсаалтыг сонирхоно уу. Илүү ойлгомжтой байх үүднээс фунтыг төгрөг рүү (аравдугаар сарын 28-ны ханшаар) шилжүүлсэн байгаа.
1. UNDFTD x Air Jordan IV - 28,840,000 төгрөг
2. Nike Air Mag (2011 Release) - 28,840,000 төгрөг
3. Nike Yeezy II Red October - 11,536,000 төгрөг
4. Air Jordan 7 Miro 2008 Olympic - 11,536,000 төгрөг
5. Air Jordan 23 Premier Platinum - 6,700,000 төгрөг
6. Kanye West x adidas Originals YEEZY Boost 750 Grey - 6,345,000 төгрөг
7. Nike Air Yeezy II «Platinum» - 5,768,000 төгрөг
8. Nike Air Yeezy II «Solar Red» - 5,768,000 төгрөг
9. fragment design x Nike Air Jordan 1 - 3,461,000 төгрөг
10. Kanye West x BAPE Bapesta - 2,884,000 төгрөг
11. Kanye West x adidas originals YEEZY Boost 750 «Black» - 2,884,000 төгрөг
12. Supreme x Nike Air Max 1 «Animal» - 2,884,000 төгрөг
13. Ronnie Fieg x ASICS GEL-Lyte III «Homage» - 2,884,000 төгрөг
14. Kanye West x adidas Originals YEEZY Boost 750 «Grey/Gum» - 2,884,000 төгрөг
15. Solebox x New Balance 1500 «Purple Devil» - 2,596,000 төгрөг