Хайх

Vetements-ийн танилцуулж буй ээлжит этгээд загвар

Vetements-ийн танилцуулж буй ээлжит этгээд загвар

2017 оныг албан ёсоор жийнсэн өмдний оргил цэг гэж нэрлэхээр боллоо

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн онд бид тэгш бус хэмтэй, сэмэрсэн хөвөөтэй, мөн кюлотт ба трапеци гэх зэрэг төрөл бүрийн хэлбэртэй жийнсэн өмднүүд болон миди урттай жийнсэн юбканы сэргэн мандалтыг олж харсан. Аливаа Street style сурвалжилгын гол дүр болж байсан эдгээр жийнсэн загварууд одоо ч хамгийн том тренд болсон хэвээр байна. Жийнсэн загварын ноёрхол үүнээс дээд цэгт хүрэх боломжгүй мэт санагдах ч Vetements брэнд биднийг дахин нэг удаа гайхшрууллаа.

 

 

 

Юуны түрүүнд Демна Гвасалиягийн танилцуулсан шинэ загвар уламжлалт хил хязгаарыг эвдсэн, тун эрсдэлтэй дизайнтай болсныг онцлох нь зүйтэй байх. Бид өмнө нь Topshop-ын гаргасан өвдөг хэсгээрээ тунгалаг оруулгатай мөн Re/Done брэндийн санал болгосон өгзөгний доод хэсэгт уранхаатай этгээд загварын жийнсэн өмднүүд харж байсан ч Vetements-ийн энэ удаагийн загвар жийнсэн загварыг цоо шинэ түвшинд хүргэлээ.

Францын загварын ордон өөрийн Instagram хуудсаараа дамжуулан Levi's брэндтэй хамтран бүтээсэн шинэ загвараа олонд дэлгэсэн байгаа. Зөвхөн хөлийн араар гэлтгүй мөн өгзөг хэсгээрээ цахилгаантай энэ өмдийг та өмсөж зориглох уу?

 

цааш үзэх