Хайх

Vetements марихуан нунтагладаг хүзүүний зүүлт гаргалаа

Vetements марихуан нунтагладаг хүзүүний зүүлт гаргалаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

АНУ-ын нэлээн олон муж марихуаны хэрэглээг тодорхой хэмжээнд хуулиар зөвшөөрсөнтэй холбогдуулан Vetements брэнд шинэ зүүлт танилцуулж байна

Загварын салбарын томоохон дизайнерууд марихуан буюу зэрлэг олсны ургамлын тухай нээлттэй ярилцаж, уран бүтээлдээ тусгаж өгөх нь элбэг байдаг. Александр Вангийн марихуанаас бүтээлч санаа авсан намар-өвөл 2016 цуглуулгаас эхлээд Жеки Эйшийн зэрлэг олсны навчин хэлбэртэй үнэт эдлэлийн цуглуулга гээд төрөл бүрийн этгээд санаа дэлхийн загварын тайз дээр үзэгдэж байсан юм. Тиймээс орчин үеийн хамгийн сахилгагүй бас шинэлэг Vetements брэнд энэ давалгаанд өртсөнд гайхах зүйл үгүй биз ээ.

Street style оддын хайртай брэнд саяхнаас эхэлж алт, мөнгөөр хийсэн каннабис нунтагладаг хүзүүний зүүлт худалдаалж эхэллээ. Vetements гэх сийлбэртэй уг зүүлт нь 750 долларын үнээр The Webster онлайн дэлгүүрээр борлуулагдаж байгаа аж.

Энэ сарын эхээр АНУ-ын Калифорни, Массачусетс, Невада ба Мэн мужуудад марихуаны хэрэглээг тодорхой хэмжээнд хуулиар зөвшөөрсөнтэй холбогдуулан тус брэндийн хамт олон энэхүү аксесуарыг гаргахаар шийджээ.

A photo posted by VETEMENTS (@vetements_official) on

цааш үзэх