Хайх

Victoria Beckham брэнд үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна

Victoria Beckham брэнд үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна

10 жилийн ойд зориулсан сонирхолтой зураг авалт

Text: Buro.Mongolia


Victoria Beckham брэнд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. 2008 онд дуучин Виктория Бекхэм загварын салбарт ажиллах болсноо зарлахад шүүмжлэгчид поп од загвар зохиож чадах эсэхэд эргэлзэж байсан ч, Victoria Beckham өдгөө алдартай брэндүүдийн нэгд тооцогдох болжээ.

Брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Виктория Бекхэм брэндийн 10 жилийн ойд зориулан алдарт загварын гэрэл зурагчин Юрген Теллертэй хамтран сонирхолтой зураг авалт хийлээ. Аварга том хэмжээтэй шоппинг уутнаас хагас нүцгэн Виктория Бекхэм цухуйх энэхүү гэрэл зургийн санааг 10 жилийн өмнөх Marc Jacobs брэндийн сурталчилгаанаас сэдэвлэсэн байна.

"2008 онд буюу 10 жилийн өмнө Марк Жейкобс намайг брэндийн зураг авалтад оролцуулснаар загварын салбарт ажиллах эхлэлийг минь тавьж өгсөн. Брэндийнхээ 10 жилийн ойд зориулан тэрхүү зураг авалтыг ахин хийлээ. Энэ салбарт ажиллах болсон түүхээ өөрөөр яаж илэрхийлэх билээ дээ" хэмээн Виктория Бекхэм Instagram хуудаснаа бичжээ.

Түүнчлэн Виктория Бекхэм өнгөрсөн 10 жилийн турш Нью-Йоркын загварын долоо хоногийн үеэр шинэ цуглуулгаа танилцуулдаг байсан бол энэ жил анх удаа Лондон хотноо танилцуулахаар боллоо.

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх