Хайх

Victoria’s Secret-ийн анхны трансжендер загвар өмсөгч Валентина Сампайо

Victoria’s Secret-ийн анхны трансжендер загвар өмсөгч Валентина Сампайо

Шинэчлэлт хийхээр шийдсэн брэндийн анхны алхам

Text: Buro.Mongolia


Зураг:

Бразилын жүжигчин, трансжендер модель Валентина Сампайо Victoria's Secret-ийн сурталчилгаанд оролцохоор болжээ. Ингэснээр тэрээр брэндийн анхны трансжендер модель болж байгаа юм.

Өдгөө 22 настай Валентина саяхан өөрийн Instagram хуудаснаа тайзны ард сууж буй зургаа нийтэлж Victoria's Secret-ийн PINK салбарын оффис дээр сурталчилгааны ажлаар хүрэлцэн ирээд буйгаа мэдэгдсэн юм.

Victoria's Secret-ийн толгой компани L Brands одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч брэндийн сахиусан тэнгэр Лаис Рибейро "Vs-ийн сурталчилгаанд оролцох анхны трансжендер модель! Би үүнийг сонсоход үнэхээр баяртай байна!" хэмээн жиргэжээ.

Эргэн сануулахад Victoria's Secret брэнд цаг үетэйгээ хөл нийлүүлэн тайзнаа төрөлжсөн моделиуд гаргахгүй байсны улмаас их хэмжээний шүүмжлэлд өртөж улмаар энэ жилийн загварын шоугаа цуцлахаар шийдсэн юм. Брэндийн бас нэгэн сахиусан тэнгэр Шанина Шейкийн хэвлэл мэдээлэлд мэдэгдсэнээр Victoria's Secret-ийн удирдлага яг одоо "брэндээ шинэчлэн загварын шоугаа шинэ форматын дагуу зохион байгуулах тал дээр ажиллаж байгаа" аж.

 

Victoria’s Secret-ийн анхны трансжендер загвар өмсөгч Валентина Сампайо (фото 1)

Victoria’s Secret-ийн анхны трансжендер загвар өмсөгч Валентина Сампайо (фото 2)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх