Хайх

Виктория Бекхэмийн хип хоп цомгийн дуунууд цахим сүлжээгээр тархлаа

Тэр эргэн ирлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Бидний мэдэх ажил хэрэгч, ширүүн Виктория Бекхэмийн 2003 онд бичүүлсэн байсан хип хоп цомог гэнэт цахим сүлжээнд тархаж, түүнийг дуучин гэдгээр нь эргүүлэн авчирлаа. Эртний сайхан дурсамжуудыг сэргээсэн түүний цомгийг сонирхоцгооё

Виктория Бекхэм 2000 онд Spice Girls хамтлагаас гарч, 2004 онд өөрийн гэсэн загварын марк үүсгэсэн юм. Харин 2000-2004 оны хооронд тэр өөрийн бие даасан цомог дээр ажиллаж байжээ. Ирээдүйн дизайнер бүсгүй 2003 онд Roc-A-Fella дуу бичлэгийн студийг үүсгэн байгуулсан Дэймон Дэштэй хамтарч эхэлсэн бөгөөд түүний тусламжтайгаар Come Together цомгийг бичжээ. Энэхүү цомгийг Виктория тухайн үед хэвлүүлэлгүй, "мартаж" орхисон нь саяхан цахим сүлжээгээр цацагдлаа. Өмнөх сард түүний хэдэн дуу eBay тавцнаар зарагдаж байсан бол одоо бүтэн цомог нь Youtube дээр хулгайгаар тавигдсан байна.

Виктория Бекхэмийн төлөөлөгчид одоогийн байдлаар ямар нэгэн албан ёсны хариу мэдэгдэл өгөөгүй байна.

цааш үзэх