Vogue-гийн баримтат киноны анхны тизер бичлэг гарлаа
Есөн сарын турш камерт өртсөн нь
Есдүгээр сарын 8-нд BBC 2 сувгаар цацагдах Их Британий Vogue сэтгүүлийн тухай баримтат кино анхны тизер бичлэгээ танилцууллаа
Найруулагч Ричард Мейсерийн хариуцсан уг бүтээл Vogue UK-ын 100 жилийн ойн баярт зориулагдаж байгаа. "Absolutely Fashion: Inside British Vogue" нэртэй энэхүү кино хоёр хэсэгт хуваагдаж эфирт гарах юм.
Өчигдөрхөн цахим сүлжээнд нийтлэгдсэн 20 секундийн богино бичлэгт сэтгүүлийн редакцийн төв оффис, хамт олон, ерөнхий редактор Александра Шульман болон сэтгүүлтэй тогтмол хамтардаг Карл Лагерфельд, Кейт Мосс, Ким Кардашьян зэрэг алдартнууд үзэгдэх болно.