Хайх

Яг одоо загварын салбарыг шуугиулж буй Chanel Metiers D’Art шоуны талаарх бүх мэдээлэл

Найрал хөгжимчдийн дундуур алхах Кайя Гербер, төрөлх нутагтаа эргэн ирсэн Карл Лагерфельд, нижигнэсэн алга ташилтаар дүүрэн загварын шоу

Text: Ө.Тодгэрэл


Яг одоо загварын салбарыг шуугиулж буй Chanel Metiers D’Art шоуны талаарх бүх мэдээлэл

Chanel ордонд өнгөрүүлсэн энэ урт хугацаандаа Карл Лагерфельд анх удаагаа өөрийн төрөлх газар болох Герман улсын Хамбург хотод брэндийн загварын шоуг зохион байгууллаа. Тэрээр Metiers D'Art хэмээх Chanel-ын үндсэн хуваарьт багтдаггүй онцгой загварын шоуг жил бүр зохиодог уламжлалтай бөгөөд энэ жил үүгээрээ нижигнэсэн алга ташилт хүлээн авлаа. "Карл Лагерфельдын Chanel ордонд зориулсан бүх цуглуулга дундаас энэ хамгийн гайхамшигтай нь байлаа" гэх үгсийг шоунд хүрэлцэн ирсэн жүжигчин Тильда Суинтон болон бусад алдартнууд нэгэн дуу хоолойгоор хэлж байсан юм.

Юуны түрүүнд Metiers D'Art загварын шоуны онцлог юунд оршдог вэ?

Хамгийн анхны Metiers D'Art шоу 2002 оны арванхоёрдугаар сард Парист зохиогдсон байдаг. Тэр цагаас хойш Chanel нийт 17 удаа уг шоуг дэлхийн өөр, өөр өнцгүүдэд зохион байгуулсан бөгөөд шоуг хийх бүрдээ тухайн орон зайг цуглуулгынхаа уур амьсгалд тохируулан загварчилж, ер бусын шоу үзүүлдэг уламжлалтай. Metiers D'Art бол Chanel ордонтой хамтран ажилладаг гар урлалын дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн хүчээ нэгтгэн бий болгодог, тусгай материал ба эд хэсгүүдээс бүтдэг, нэг ёсны кутюр цуглуулга юм.

Энэ жилийн шоу хаана зохиогдсон бэ?

Энэ жилийн Metiers D'Art шоу арванхоёрдугаар сарын 6-ий өдөр Карл Лагерфельдын төрөлх Хамбург хотын "Elbphilharmonie" концертын танхимд болж өнгөрлөө. Шоунд зориулж Лагерфельд концертын орон зайг оркестрын танхим болгон хувиргаж, голоор нь загвар өмсөгчдийг алхуулах тайз заслаа.

Яг одоо загварын салбарыг шуугиулж буй Chanel Metiers D’Art шоуны талаарх бүх мэдээлэл (фото 1)Яг одоо загварын салбарыг шуугиулж буй Chanel Metiers D’Art шоуны талаарх бүх мэдээлэл (фото 2)Яг одоо загварын салбарыг шуугиулж буй Chanel Metiers D’Art шоуны талаарх бүх мэдээлэл (фото 3)

Шинэ цуглуулгын санааг Карл Лагерфельд хаанаас авсан бэ?

Metiers D'Art шоуны үеэр Карл Лагерфельд pre-fall 2018 улиралд зориулсан цуглуулга танилцуулахаар шийдэж, Герман улсын 1960-аад онуудаас сэдэвлэсэн загварууд тайзнаа гаргалаа. Хагас гэрэлтсэн хар тирко ба богино юбкатай загвар өмсөгчид бүгд "далайчны" саравчтай малгай өмссөн бөгөөд энэ дунд мөн Chanel ордны нэрийн хуудас болсон твид материалтай хослол, даашинз ба юбканууд үзэгдсэн юм.



Эхний эгнээ ямар алдартнуудаар дүүрсэн бэ?

Карл Лагерфельдын урлагийн тэнгэрүүд гэгддэг Лили Роуз Депп, Кристен Стюарт, Тильда Суинтон нар загварын салбарын бусад нөлөө бүхий хүмүүсийн хамтаар Chanel брэндийн хувцсаар гоён эхний эгнээнд байршлаа.

Яг одоо загварын салбарыг шуугиулж буй Chanel Metiers D’Art шоуны талаарх бүх мэдээлэл (фото 4)

Загварын шоуны онцлох загвар өмсөгчид хэн байсан бэ?

Сүүлийн улиралд загварын салбарыг шуурга мэт байлдан дагуулсан залуу модель Кайя Гербер загварын шоуны туршид хоёр төрхийг амилуулан тайзнаа гарч ирсэн. Түүний зэрэгцээ Су Жу Парк, Анна Эверс гэх зэрэг алдартай загвар өмсөгчид алхсан байгаа.

Яг одоо загварын салбарыг шуугиулж буй Chanel Metiers D’Art шоуны талаарх бүх мэдээлэл (фото 5)

Яг одоо загварын салбарыг шуугиулж буй Chanel Metiers D’Art шоуны талаарх бүх мэдээлэл (фото 6)

цааш үзэх