Үзэмжгүй пүүзний тренд үргэлжилсээр: Calvin Klein-ы шинэ загвар
“Carla” пүүз
Ретро аястай, үзэмжгүй пүүзнйи тренд сүүлийн хоёр улирлын турш ноёрхож байна. Ийм төрлийн пүүзийг ажил хэрэгч хослолоос эхлээд гялалзсан чимэглэлтэй үдшийн даашинз хүртэлх хүссэн бүх хувцастай хослуулах боломжтойг street style одууд батлан харуулж байгаа. Брэндүүд ч энэ трендийг идэвхтэй ашиглаж, тус бүрдээ өөрсдийн гэсэн хувилбарыг танилцуулаад байгаа билээ.
Алдарт Balenciaga Triple-S, Prada Cloudbust ба Acne Studios Manhattan гэх загваруудын эгнээнд одоо Calvin Klein брэндийн Carla нэртэй пүүз элсэж байна. Арьс ба илгэн материалыг өөртөө хослуулсан Carla резинэн материал бүхий нимгэн ултай бөгөөд өсгий хэсэг дээрээ брэндийн логогоор чимэглэгдсэн юм.
Calvin Klein-ы шинэ загвар 733 ам.доллараар үнэлэгдэж, цагаан ба саарал-ногоон гэх хоёр өнгийн сонголттой гарсан байгаа. Пүүзийг эндээс худалдан авах боломжтой.