Хайх

Жизель Бундхен гитар тоглох, дуулах авьяасаа үзүүллээ

Жизель Бундхен гитар тоглох, дуулах авьяасаа үзүүллээ

Үдшийн гэгээнд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Шинэ оны эхний өдрүүд гэнэтийн зүйлсээр дүүрэн байна. Домог болсон загвар өмсөгч Жизель Бундхен өөрийн Instagram хуудсандаа сахиусан тэнгэр шиг дуулж, мэргэжлийн хөгжимчин шиг гитар тоглож чаддагаа харуулсан нэгэн бичлэг нийтэллээ. Жизель Бундхен зөвхөн супер моделийн ур чадвартай бус жүжиглэх, бүжиглэх, морь унах, боксдох гээд маш олон талын авьяастай бүсгүй юм.

Шүтэн бишрэгчдийнх нь дунд шуугиан тарьж буй энэхүү богино бичлэгт Жизель усан сангийн дэргэд сууж, дуучин Ана Вилелагийн "Trem-Bala" дууг дуулж буйгаар гарна. Үсэндээ цэцэг хатгасан түүнийг гитардан дуулж байхад цаана нь намуухан долгилох далайд нар шингэж буй нь үзэгдэнэ. Үнэхээр үзэсгэлэнтэй биш байна гэж үү?

Жизель мөн бичлэгийнхээ доор "Энэхүү дуу сэтгэл догдлуулсан, гайхамшигтай үгтэй тул азаа туршин тоглоод үзэхийг шийдлээ" хэмээн бичсэн байна.

A video posted by Gisele Bündchen (@gisele) on

цааш үзэх