
Жижи Хадид Versace–ийн өвлийн сурталчилгаанд оролцлоо
Хагас нүцгэн модель хавар-зун 2017 цуглуулгыг танилцуулж байна
Versace загварын ордны албан ёсны нүүр царай болсон Жижи Хадид сүүлийн үед брэндийн бүхий л загварын шоунд оролцож, зураг авалтуудыг ч бас алгасахгүй байгаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө брэндийн хавар-зун 2017 цуглуулгад зориулсан сурталчилгаанд гол дүр гүйцэтгэсэн бөгөөд зураг авалт нэлээд халуухан уур амьсгалтай болж, олныг гайхшрууллаа. Хар өнгийн өндөр өсгийтөөс өөр юу ч өмсөөгүй, хагас нүцгэн Жижи Хадид гартаа Versace-гийн цүнх барин брэндийн лого бүхий дэвсгэр дээр хэвтэж буйгаар зургаа даруулжээ.