Хайх

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага

Text: Э.Цовоо


Хавар-зун 2025 улирлын загварын шоуны тайзнаа ирвэсийн хээтэй будалт, микро френч, шовх хэлбэрийн хумс гэхчлэн олон сонирхолтой маникюрууд үзэгдлээ. Мөн өөгүй цэмцгэр будалт энэ хавар зонхилох болно гэдгийг Gabriela Hearst, Chloe загварын орднууд батлан харуулсан бол эсрэгээрээ Melitta Baumeister, Mugler тэргүүтэй орднууд этгээд шийдэлтэй, нүсэр чимэглэлтэй будалтуудыг танилцуулсан байна. 

Ингээд 2025 оны хавар эрэлтээрээ тэргүүлэх маникюрын гол чиг хандлагуудтай танилцацгаая.


ШОВХ ҮЗҮҮРТЭЙ ХУМС 

Grace Ling, Prabal Gurung, Kim Shui тэргүүтэй загварын ордны хавар-зун 2025 улирлын шоу дээр алхсан моделиуд ихэвчлэн шовх үзүүртэй, урт хумсаар гоёсон харагдлаа. Ийм хэлбэрийн хумс нь хурууг урт, эмэгтэйлэг харагдуулж өгдөг давуу талтай тул ирэх хавар туршаад үзэхийг зөвлөж байна. 


Grace Ling

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 3)

Grabal Gurung

 

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 4)

Kim Shui

 


МЕТАЛЛИК СААРАЛ ӨНГИЙН НОЁРХОЛ

Өнгөрсөн жилийн турш эрэлттэй байсан металлик саарал өнгө ирэх улирлуудад ч мөн адил эрчээ алдахгүй бололтой. Тухайлбал, Private Policy брэнд 3D стилийн металлик саарал өнгийн маникюрыг танилцуулсан бол Chet Lo ордон буруу харсан загвартай сонирхолтой будалтыг хэрэгжүүлсэн байна. 

Мөн энэ төрлийн өнгө нь богино, дөрвөлжин хэлбэрийн хумснаас илүүтэй урт, шовх үзүүртэй хумсанд тохиромжтой, гоёмсог харагддаг гэдгийг мартуузай. 

Sinead Gorey

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 7)

Kim Shui

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 8)

Libertine

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 9)

Helen Anthony

 

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 10)

Private Policy

 

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 11)

Chet Lo

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 12)

Grace Ling


БУРГУНДИ УЛААН ӨНГӨ

Ямар ч арьсны өнгө, хумсны хэлбэрт төгс зохицдог элегант өнгө бол мэдээж бургунди улаан. Энэхүү өнгө нь хүйтний улиралд илүү тренд болж эхэлдэг ч Valentino, Off-White, Alexander McQueen гэхчлэн загварын олон орднууд бургунди улаан өнгө ирэх хаврын улиралд эрэлтээрээ тэргүүлэх болно гэдгийг батлан харуулжээ. 

Valentino

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 15)

Vaquera

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 16)

Moschino

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 17)

Off-White

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 18)

Ahluwalia

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 19)

Alexander McQueen


НҮСЭР ЧИМЭГЛЭЛҮҮД

Өнгөрсөн улирлуудад цэцгэн хээ, гялтганасан жижиг шигтгээ гэхчлэн минимал маягийн маникюрын гоёлууд тренд болж байсан. Тэгвэл ирэх хавар шууд л анхаарал татахуйц, нүсэр хэмжээтэй чимэглэлүүд зонхилох хандлагатай байна. 

Тухайлбал, All In брэнд хумсны толионоос хэд дахин том сувдан гоёлтой маникюрыг танилцуулсан бол Simone Rocha ордны моделиуд тас хар өнгийн гялалзсан шигтгээтэй, унжсан загвартай будалтаар гоёсон байв. 

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 20)

Simone Rocha

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 21)

Luar

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 22)

Nensi Dojaka

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 23)

All In


ӨӨГҮЙ, ЦЭМЦГЭР ХЭВ МАЯГ

Өдөр тутмын хэв маягтай төгс зохицох тус будалтыг ихэвчлэн сүүн цагаан, зөөлөн ягаан зэрэг цайвар өнгөнүүдийг ашиглан, будаагүй мэт будалтыг хэрэгжүүлдэг байсан билээ. Тэгвэл энэ удаа загварын орднууд ямар ч будаг ашиглахгүйгээр өөгүй, цэмцгэр маникюр бүтээхийг илүүд үзжээ. 

Тодруулбал Hermes, Burberry, Ferragamo зэрэг орднууд хумс арчилгааны үе шат дээр илүү анхаарал хандуулж, эрүүл, жигд өнгөтэй, мөн хэт урт, бас хэт богино биш маникюрыг онцолсон байна. 

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 24)

Sacai

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 25)

Gabriela Hearst

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 26)

Hermes

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 27)

Chloe

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 28)

Ferragamo

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 29)

Burberry

 

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 30)

Mowalova

 


ТАС ХАР ӨНГӨ

Melitta Baumeister, Mugler, Christian Cowan брэндүүдийн шоуны үеэр хамгийн их анхаарал татсан өнгөөр тас хар өнгө тодорчээ. Сүрлэг, тансаг байдлыг илтгэдэг, ямар ч хувцаслалт, аксесуартай зохицож чаддаг энэхүү өнгө нь нэг хэсэгтээ л маникюрын салбарт зонхилох хандлагатай байгаа юм.

Хэрэв танд тас хар өнгө нь өдөр тутмын будалтад тохиромжгүй мэт санагдвал будалтаа сувдан шигтгээ, эсвэл зөөлөн өнгөтэй гоёмсог хээгээр чимэглээд үзээрэй.

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 31)

Avavav

Melitta Baumeister

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 34)

Mugler

Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 35)

Christian Cowan


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх