Хайх

BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг

BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг

Text: Б.Энххүслэн


Versace Jeans Couture, Love Moschino, Karl Lagerfeld, Duvetica брэндүүдийг нэгтгэдэг Mélange мультибрэнд дэлгүүрт зориулан хийсэн зураг авалт

Mélange мультибрэнд дэлгүүрийг эрхлэн явуулдаг компани нь Итали, Францын тансаг загварын брэндүүд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг 10 жилийн туршлагатай хамт олон юм. 


Орчин үед хувь хүний зан чанар, торгон мэдрэмж өндрөөр үнэлэгдэх болжээ. Үүний илэрхийлэл болсон хувцаслалт, гадаад төрх ч мөн дагаад чухал байр суурь эзэлж байна. Үр дүнд нь хүмүүс өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягийн эрэлд гарч, бид стиль бол хүнийг таньж мэдэх анхдагч толь бичиг гэдгийг улам л ойлгосоор.

Загварын ертөнцөд рок, гранж, готик зэрэг өөрийн гэсэн шинж чанар, үзэсгэлэнт талыг агуулдаг төрөл бүрийн урсгалууд бий. Эдгээрийн мөн чанар, утга санааг тайлж, биеэр туршиж үзнэ гэдэг бидний амьдралдаа туулах хамгийн эерэг, нүд баясгам гоо үзэсгэлэнтэй урт хугацааны аялал юм.

Тэгвэл энэхүү аяллыг бид гэрэл зургаар дамжуулан буулгахыг зорилоо. Ингэхдээ Mélange мультибрэнд дэлгүүрийн зүгээс дуучин Укаг онцолж, түүний төрхийг Парисын бүсгүйчүүдийн сонгодог стилийн тусгал болсон контемпорари хэв маягтай Karl Lagerfeld, тод өнгөнүүдийн цуглуулгаар эрч хүчтэй, сахилгагүй өнгө аяс нэвтрүүлж чадсан Versace Jeans Couture, уламжлалт дресс-кодыг эвдэхээс эмээдэггүй бүсгүйчүүдийн сонголт Love Moschino брэндийн шинэ загваруудаар тус тус бүрдүүллээ.

Зураг авалтын хүрээнд Versace Jeans Couture ордны цуглуулгаар үл ялиг ретро шинжтэй 2000-аад оны гоо зүйг бий болгосон бол Karl Lagerfeld-ын загварууд сонгодог силуэт, мөнгөлөг деталь, хараа булаам чимэглэлтэй байсан нь рок-шик хэв маяг төвөггүй бүтээхэд тусалсан юм. Харин Love Moschino-гийн шинэ загварын цүнхнүүд ямар ч төрхөд романтик элемент нэмж чадахаар бүтээгдсэн нь анхаарал татсан билээ.

Модель: Ука @theukaofficial

Гэрэл зурагчин: О.Төмөрбаатар @tumurbaatar

Арт директор & Стилист: Б.Энххүслэн @huslenl, Ө.Тодгэрэл @todgerel

Нүүр будалт: Б.Сарангуа @sarangua_selune

Үс засалт: И.Батзаяа @zaynzya

Продакшн менежер: Г.Энхүүлэн @enhulen

Албан ёсны борлуулагч дэлгүүр: Mélange

BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг (фото 1)
BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг (фото 2)
BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг (фото 3)
BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг (фото 4)
BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг (фото 5)
BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг (фото 6)
BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг (фото 7)
BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг (фото 8)
BURO. x MÉLANGE: Дуучин Ука болон түүний рок, шик, ретро хэв маяг (фото 9)

MÉLANGE

Хаяг: Shangri-La Centre, 1-р давхар

Утас: 7709 2213

Facebook: Melange

Instagram: @melange.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх